Eng Байгууллага

Крипто мэдлэг

Proof of work VS Proof of stake

02-08-2022

1

Ethereum удаан хугацаанд үйл ажиллагааны цар хүрээгээ нэмж, сүлжээний өндөр шимтгэлээ бууруулах тал дээр бэрхшээлүүдтэй тулгарч ирсэн. Хамгийн том ухаалаг гэрээ, DApp хөгжүүлэх платформын хувьд үр ашгаа дээшлүүлэх үүднээс Ethereum 2.0 руу шилжиж байгаа бөгөөд гүйлгээг баталгаажуулах Proof of Work (PoW) алгоритмаас Proof of Stake (PoS) рүү шилжих замаар дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Крипто интусиастуудад Ethereum 2.0-ийн шинэчлэл нь үр ашгийг дээшлүүлж, сүлжээний зардлыг бууруулж, блокчейн болон крипто орон зайг бүхэлд нь Web3 руу ойртуулах томоохон үйл явдал болно гэж харж байна.

Тэгвэл PoW, PoS алгоритмын ялгаа чухам юу болохыг тайлбарлая.

PoW гэж юу вэ?

Сүлжээнд байгаа spam имэйлүүд, интернэт үйлчилгээтэй холбоотой халдлагуудтай тэмцэх зорилгоор 1993 онд Proof of Work алгоритмыг бий болгожээ. Үүний дараа PoW үзэл баримтлалыг Сатоши Накамото 2008 онд Bitcoin сүлжээний шинэ блокуудыг баталгаажуулахын тулд илүүтэй дэлгэрүүлсэн байдаг.

PoW нь тооцооллын даалгаврыг биелүүлэхдээ сүлжээнд байгаа хэрэглэгчдийн чадавхид тулгуурладаг. Тооцооллын даалгаврыг биелүүлэхийн тулд зангилаа гэж нэрлэгддэг тооцоолох хүчийг ашигладаг бөгөөд даалгаврыг зөв биелүүлсний блок баталгаажиж гинжин хэлхээнд нэмэгддэг. Зангилаа гэдэг нь компьютертэй адил сүлжээн дэх өгөгдлийг  хүлээн авах, илгээх, дамжуулах үүрэгтэй төхөөрөмж юм.

Дээрх даалгаврыг бусдаасаа хамгийн түрүүнд биелүүлэх процессийг Proof of Work гэж нэрлэдэг бөгөөд үүнийг биелүүлснээр шинэ блок үүсч гэж койны урамшуулал авахыг койн олборлох гэж нэрлэдэг.

PoS гэж юу вэ?

2011 оны Bitcointalk форум дээр PoW алгоритмын үр ашиггүй байдлыг арилгах, блокчейн сүлжээг ажиллуулахад шаардагдах тооцооллын хэмжээг бууруулах шинэ арга барилын талаар хэлэлцсэн байдаг. Үүний үр дүнд сүлжээн дэх validator-уудаас хэн хамгийн их хэмжээний койн stake хийж байгаа нь гүйлгээг хамгийн түрүүнд баталгаажуулах боломжоор хангагдах буюу Proof of Stake зөвшилцлийн механизм хөндөгдөж эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл гүйлгээг баталгаажуулахын тулд хэрэглэгч тухайн блокчэйн дээр суурилсан тодорхой хэмжээний криптовалют эзэмшдэг гэдгээ харуулахад л хангалттай.

Тухайлбал, А олборлогч 30 койн, В олборлогч 50 койн, С олборлогч 75 койн, D олборлогч 15 койн эзэмшдэг бол С-д хамгийн түрүүнд тухайн блокыг баталгаажуулах боломж олгох юм. Мөн PoW-с ялгаатай нь баталгаажуулсан блокын урамшууллын оронд гүйлгээний шимтгэлийг тухайн олборлогч авах юм.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр