Eng Байгууллага

Крипто мэдлэг

Фибоначчи: Алтан харьцааны зарчим ба Биткойн

02-08-2022

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233 ………

Энэ тоон дараалал ямар учиртай вэ, бас энэ тоонууд Биткойны үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Энэхүү тоон дарааллыг Фибоначчийн тоо гэдэг бөгөөд урлаг, архитектур, байгаль тэр байтугай хүний бие гээд ашиглахгүй зүйл бараг үгүй ажээ.

Леонардо Боначчи хэмээх Италийн математикч нь дундад зууны үеийн барууны ертөнцийн хамгийн авъяаслаг нэгэн байсан бөгөөд хожмоо түүнийг Фибоначчи гэх болжээ. Тэрээр 1170 онд Пиза хотод төрсөн ба барууны ертөнцөд Хинду-Араб тооны системийг дэлгэрүүлсэн байна. Түүний хамгийн олонд танигдсан бүтээл нь Фибоначчийн тоон дараалал бөгөөд тэрээр өөрийн ажиглалт, шинжилгээн дээр үндэслэн дээрх зүй тогтлыг гаргажээ.

1

Энэ зүй тогтол ёсоор

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233.. гэх мэт тоонуудаас дараалсан 2 тооны нийлбэр нь 3 дахь тоо болдог бөгөөд жишээлбэл:

0+1=1; 1+1=2; 1+2=3; 2+3=5; 3+5=8; 5+8=13; 8+13=21 гэх мэтчилэн тоон дарааллыг хязгааргүй үүсгэх боломжтой.

Харин сонирхолтой нь 1 тоо сонгож аваад өмнөх тоонд нь харьцуулахад энэ харьцаа үргэлж 1.618 байдаг бөгөөд дараагийн тоонд нь харьцуулахад 0.618 гардаг аж.

Жишээлбэл:

233/144=1.618; 89/55=1.618; 55/34=1.618

144/233 =0.618; 55/89 =0.618; 34/55 =0.618

Эдгээр харьцааг "Фибоначчийн Алтан харьцаа" гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хувьцаа болон криптовалютын техник шинжилгээнд ихэвчлэн ашигладаг.

2

Алтан харьцааг санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг ойлгох, тэнцвэрийг хадгалах, хөрөнгийг хэт худалдах эсвэл хэт худалдаж авах нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглаж байна.

Дима Вонкогийн тайлбарласнаар:

“Ихэнх тохиолдолд хүмүүс далд ухамсараараа Алтан харьцааг эрэлхийлдэг гэж үздэг бөгөөд арилжаачдад трэнд хэт урт үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд таатай байдаггүй. Тэдний сэтгэлзүйд гарч байгаа энэ өөрчлөлтүүдийг харин дээрх харьцаан дээр үндэслэн урьдчилан таамаглах боломжтой” гэж үзжээ.

Жишээлбэл: Биткойны дунд мөчлөгийн үнийн өсөлтийн дараа түүний ханш 0.618 retracement түвшинд хүрдэг ба энэ түвшинд дэмжлэгийг олж, бухын зах зээлийн дараагийн алхам нээгддэг.

Харин Биткойны үнэ 350 хоногийн дундажыг 1.618 дахин үржүүлсэнтэй тэнцэх түвшинд хүрэхэд эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд дараагийн өсөлт эхлэхээс өмнө бага зэрэг ухрах хандлагатай байдаг.

Мөн Фибоначчийн 13, 8, 5 тоонууд биткойны зах зээлийн мөчлөгийн дээд цэгийг дараах байдлаар илэрхийлж байна.

350 өдрийн дундаж X 13 = 2013 оны дээд ханш

350 өдрийн дундаж X 8 = 2014 оны дээд ханш

350 өдрийн дундаж X 5 = 2018 оны дээд ханш

Хэрэв энэ дараалал цааш үргэлжилвэл дараагийн мөчлөг:

350 өдрийн дундаж X 3 байх ёстой.

3

Фибоначчийн сонирхолтой баримтууд:

- 11-р сарын 23-ны өдрийг "Фибоначчийн өдөр" болгон тэмдэглэдэг ба учир нь 0-г оролцуулахгүйгээр 1 1 2 3 тоонууд нь Фибоначчийн эхний тоонууд юм.

- Фибоначчийн Алтан харьцаа нь милийг километр, километрийг мил болгоход ашиглагддаг.

- Зураач Сальвадор Далигийн алдарт "Sacrament of the Last Supper" зурагт алтан харьцааг ашигласан байдаг.

- Леонардо да Винчигийн "Мона Лиза", "Витрувийн хүн" зэрэг бүтээлүүд Алтан харьцаагаар бүтсэн гэж үздэг бөгөөд учир нь энэ харьцаа нь гоо зүйн хувьд тааламжтай байдаг ажээ.

- Эдгээрээс гадна хүний бие, гар, нүүр, хуруу, хөлийн хуруу зэрэгт Алтан харьцааны олон жишээ бий.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр