Eng Байгууллага

Крипто мэдлэг

Web 3.0 гэж юу вэ?

02-08-2022

Вэб 3.0 (Web3) нь Вэб технологийн хувьслын гурав дахь үе юм. Вэб буюу World Wide Web гэдэг нь интернэт, вэб сайт, хэрэглээний интернетийг ажиллуулдаг үндсэн давхарга юм.

Вэб 3.0 нь одоо ч хөгжиж байгаа тул үүнийг яв цав тодорхойлох нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байдаггүй. Гэсэн хэдий ч бидний мэдэж буйгаар Вэб 3.0 нь төвлөрсөн бус хэрэглээний програмуудад ихээхэн ач холбогдол өгч, блокчэйнд суурилсан технологийг өргөнөөр ашиглах нь тодорхой юм. Вэб 3.0 нь вэбд суурилсан програмуудыг илүү чадавхижуулахад туслах зорилгоор Machine learning болон хиймэл оюун ухааныг (AI) ашиглах болно. Анхны вэб болох вэб 1.0-с вэб 2.0 руу шилжихэд 10 гаруй жил зарцуулсан ч вэб 3.0 руу шилжихэд тийм ч их хугацаа шаардагдахгүй юм.

Вэб 3.0 хэрхэн ажиллах вэ?

Hypertext Markup Language (HTML) нь Вэб 3.0-ийн үндсэн давхарга хэвээр байх боловч өгөгдлийн эх сурвалжтай хэрхэн холбогдож, мэдээллийн эх сурвалжууд хаана байрлах зэрэг нь вэбийн өмнөх үеийнхээс арай өөр байх болно.

Вэб 2.0-ийн эрин үед вэб сайтууд болон програмууд өгөгдлийг төвлөрсөн мэдээллийн сангаас татдаг ба Вэб 3.0-ийн ялгаа нь төвлөрсөн мэдээллийн сангийн оронд програмууд болон үйлчилгээнүүд нь төвлөрсөн бус блокчейн ашиглах юм.

Блокчэйн болон Вэб 3.0-тай холбоотой гарч ирж байгаа нэг ойлголт нь Decentralized Autonomous Organization (DAO) гэх ойлголт юм. Аливаа платформын үйл ажиллагааг удирддаг төв байгууллага байхын оронд Вэб 3.0 технологийг ашиглан өөрөө удирдах төвлөрсөн бус тогтолцоог бий болгохоор зорьж байгаа юм.

1

Вэб 1.0, 2.0, 3.0-н ялгаа

Вэб 1.0: Вэб 1.0 буюу World Wide Web нь их сургуулийн ARPANET хэмээх нэртэй туршилтын үр дүнд бий болсон бөгөөд өнөөгийн интернетийн үндсийг тавьжээ. Вэб 1.0 нь хэрэглэгчдэд вэб сайт руу холбогдож контентыг үзэх, татаж авах боломжийг бүрдүүлсэн.

Вэб 2.0: Вэбсайт, аппликэйшн зэрэг интернэт хэрэглэгчдийн бий болгосон баялаг контентийг агуулдаг бөгөөд хэрэглэгчид өөр хоорондоо харилцан үйлчлэлцэх боломжийг бий болгосон.

Вэб 3.0: Өмнөх Вэб-үүдйин эрин үеэс ялгаатай нь төвлөрсөн мэдээллийн сангийн оронд програмууд болон үйлчилгээнүүд нь төвлөрсөн бус блокчейн ашиглах юм.

2

Вэб 3.0-н онцлогууд

Web 3.0 дараах шинэ функцуудтэй байх юм.

Төвлөрсөн бус байдал. Вэб 3.0 нь төвлөрлийг сааруулах зорилгоор засаглал болох аппликэйшнийн хувьд төвлөрсөн буй байх юм.

Блокчэйнд суурилсан. Энэ төвлөрсөн бус програм, үйлчилгээг бий болгох боломжийг олгодог ба үйл ажиллагааны өөрчлөгдөшгүй, баталгаат байдлыг хангахад туслах юм.

Криптовалютын хэрэглээ. Вэб 3.0 үйлчилгээний гол онцлог нь криптовалют байх бөгөөд фиат валютын хэрэглээг орлох болно.

Автономит, хиймэл оюун ухаан. Автоматжуулалт нь Вэб 3.0-ийн эрин үед хиймэл оюун ухаанаар бүрэн хийгдэнэ.

3

Вэб 3.0 аппликэйшнүүд

Вэб нь блокчейн дээр суурилснаар олон төрлийн шинэ програм, үйлчилгээг бий болгох боломжтой.

NFT: Криптограф hash болон блокчэйнд хадгалагддаг бөгөөд цор ганц давтагдашгүй токен юм.

DeFi: Төвлөрсөн бус блокчэйнийг ашиглан уламжлалт санхүүгийн тогтолцооноос гадуур санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Криптовалют: Биткойн зэрэг криптовалютууд нь вэб 3.0 програмуудад хэрэглэгдэх шинэ мөнгөн тэмдэгт болж байгаа юм.

dApp: Төвлөрсөн бус програмууд (dApps) нь блокчэйн дээр бүтээгдсэн програмууд бөгөөд ухаалаг гэрээн дээр үндэслэн үйлчилгээ үзүүлэх юм.

Cross-chain bridge: Энэ нь вэб 3.0 дахь олон блокчейний хооронд харилцан ажиллах чадварыг бий болгох нь хөндлөн гинжин хэлхээний домэйн юм.

DAO: Энэ нь вэб 3.0 үйлчилгээг зохион байгуулах байгууллага болж, төвлөрсөн бус арга барилаар бүтэц, засаглал зэргийг тодорхойлох юм.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр