Крипто мэдлэг
Биткойн АТМ хэрхэн ашиглах вэ?
Биткойн АТМ нь хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр биткойн болон бусад криптовалют худалдан авах боломжийг олгодог интернетэд холбогдсон киоск машин юм.
Банкны АТМ нь харилцагчид өөрийн данснаас мөнгө авах, байршуулах, шилжүүлэг хийх боломжийг олгодог бол биткойны АТМ нь блокчейн дээр суурилсан гүйлгээг хийдэг машин бөгөөд хэрэглэгчийн дижитал хэтэвч рүү криптовалют илгээх үйлчилгээг үзүүлдэг ч бэлэн мөнгө гаргадаггүй. Нэг талаар АТМ гэж нэрлэх нь буруу бөгөөд киоск машин гэвэл илүү тохиромжтой.
Одоогоор дэлхий даяар 14000 гаруй биткойн АТМ ажиллаж байгаагийн ихэнх нь АНУ-д байдаг. Биткойны АТМ нь санхүүгийн томоохон байгууллагуудтай интеграци хийгдээгүй тул харилцагчдыг банкны данстай нь холбодоггүй, харин бэлэн мөнгөөр криптовалют худалдаж авах боломжтой.
Биткойн АТМ ашиглах заавар:
- Утасны дугаараа оруулна.
- Хувийн мэдээллээ баталгаажуулна.
- Хэтэвчийнхээ QR кодыг уншуулна. (Танд BTC хэтэвч байхгүй бол цаасан хэтэвч, аппликэйшн, биржийн хэтэвч зэрэг рүүгээ BTC-оо шилжүүлж болно.)
- Худалдаж авах бэлэн мөнгөө оруулна.
- Худалдаж авах дүнгээ баталгаажуулж, гүйлгээгээ дуусгана.
- Биткойноо зарахад мөн адил дээрхтэй ижил процессийг дагаж мөрдөнө.
- Биткойны АТМ хэрэглэх нь BTC авч зарах энгийн бөгөөд хялбар арга хэдий ч зарим сул талууд ихтэй.
- Гүйлгээний шимтгэл маш өндөр. Биткойн АТМ-ийн хураамж нь ихэвчлэн 7-12% хооронд хэлбэлздэг.
- Ихэнх Биткойн АТМ нь их дүнгээр гүйлгээ хийхэд тохиромжгүй бөгөөд $1000-$10,000 хүртэл лимиттай байдаг.
- АТМ-үүд хувийн мэдээллээ баталгаажуулахыг шаарддаг бөгөөд гүйлгээг бүрэн нууцлагдмал байлгах боломжгүй юм.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр