Eng Байгууллага

Крипто мэдлэг

Polkadot VS Ethereum 2.0

02-08-2022

1

Polkadot нь төвлөрсөн бус интернетийн дэд бүтцийг хөгжүүлэхэд асар их алхам хийж байгаа бөгөөд эцэст нь түүнийг Ethereum-н байр суурийг эзэлнэ гэж олон хүн харж байна. Polkadot анх white paper-ээ гаргасан цагаас эхлэх Ethereum-н экосистемд гүүр болох, Web 3.0 дээр суурилсан олон боломжуудыг бий болгох гэх мэт маш өндөр хүлээлт үүсгэж чадсан.

Харин Polkadot-н үнэ цэнийг ойлгохын тулд эхлээд Substrate давхарга болон энэ нь Ethereum-с юугаараа ялгаатай болохыг харьцуулж ойлгох хэрэгтэй. Блокчэйний дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Parity Technologies компани нь хурдан хугацаанд, хялбараар блокчэйн хөгжүүлэх боломжийг олгох хэд хэдэн хэрэгсэл, програм хангамжийг үйлдвэрлэдэг ба үүний нэг хэсэг болох Parity Substrate нь анхнаасаа блокчэйн бүтээх хэрэгсэл байсан бөгөөд Polkadot, Kraken, Chainlink зэрэг алтартай блокчэйнүүд үүнийг авч ашигладаг.

Parity-н Polkadot-д гүйцэтгэж байгаа гол үүрэг нь Polkadot Relay Chain дээр бусад блокчэйн болон парачэйнийг үүсгэх боломжоор хангаж байгаа явдал юм. Ethereum-н одоогийн систем болон удахгүй гарах “sharding framework”-тэй харьцуулахад “substrate” нь захиалгат блокчэйнүүдийг бий болгох боломжийг олгодог. Ингэснээр хөгжүүлэгчид өөрсдийн парачэйн-д хүссэн функцуудыг сонгож хөгжүүлэх боломжтой болдог.

Нөгөө талаас Parity Ethereum нь Ethereum 2.0 сүлжээний Geth, Prysm зэрэг хэрэглэгчдийг програм хангамжаар хангах юм. Polkadot, Ethereum 2-уул өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Цаашид төвлөрсөн бус Web 3.0-т хүрэхийн тулд тэд хамтаар оршин тогтнох ч боломжтой. Хөгжүүлэгчид магадгүй Substrate-г ашиглан төвлөрсөн бус сошиал медиа платформ, видео шэйрлэх програмуудыг үүсгэж Ethereum-н ERC-20 токенүүдийг үйл ажиллагаанд нь ашиглаж болох юм.

Polkadot-д маш олон боломжууд, нөөц бололцоо байгаа хэдий ч түүний сүлжээнд Moonbeam, Moonriver гэх мэт цөөн хэдэн програмууд л ажиллаж байгаа хэвээр байна. Үүний зэрэгцээ Ethereum олон зуун мянган хөгжүүлэгчид, төслүүдийг хамран арилжаанд ч гэсэн идэвхтэй байсаар байгаа нь түүний цаашдын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн хэвээр байх болно. Иймд блокчэйний экосистем бүрэн төвлөрсөн бус болохын тулд Polkadot, Ethereum-ийн аль аль нь чухал үүрэг гүйцэтгэх болно гэж харж байна.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр