Eng Байгууллага

Крипто мэдлэг

ENS гэж юу вэ?

18-08-2022

Твиттер хэрэглэгчдийн 50 мянга гаруй нь нэрэндээ .eth гэсэн төгсгөлтэй байдаг аж. Сүүлийн үед маш олон хүмүүс твиттер нэрнийхээ ард .eth/.sol гэж нэмэх болсон нь тэгвэл ямар учиртай вэ?

Интернет нь DNS (Domain Name System) нэртэй нэрлэх системтэй байдаг ба "163.53.78.110" гэх мэт интернетийн IP хаягуудыг санахад хэцүү байдаг тул altex.mn гэх мэт URL хаягийг нэмж оруулсан байдаг.

Үүнтэй адилаар Ethereum-н блокчейн ENS (Ethereum нэрлэх систем) нэртэй протоколтой бөгөөд энэ нь хэрэглэгчдэд "0x6Ea742fbe9130A58299eD59187982ad42b8455a7" шиг урт Ethereum хаягийг "name.eth" гэсэн байдлаар илэрхийлэх боломжийг олгодог.

Яагаад ENS гэж?

Жишээлбэл та ETH-р төлбөр тооцоо хийдэг дугуйны дэлгүүрээс дугуй худалдан авахдаа 

"0x6Ea742fbe9130A58299eD59187982ad42b8455a7" мэт хэтэвчийн хаягаар ETH-ээ шилжүүлнэ. Эндээс зөвхөн 1 тоо, үсэг алдахад л дэлгүүрийн эзэн төлбөрөө хүлээж авахгүй бөгөөд та ч өөрийн хөрөнгөө алдахад хүрч болно.

Харин bikes.eth гэсэн хаягаар илгээгээд л болох байсан бол хичнээн амар байх вэ төсөөлөөд үзээрэй.

1

Хэрхэн ажилладаг вэ?

ENS нь Ethereum хоёр ухаалаг гэрээн дээр суурилагдсан.

- Эхний ухаалаг гэрээ нь ENS дээр бүртгэгдсэн бүх домайныг бүртгэдэг ENS бүртгэл,

- Хоёр дахь ухаалаг гэрээ нь домэйн нэрийг машинд уншигдах хаяг руу хөрвүүлэгч юм.

Эхний ухаалаг гэрээг бараа бүрийг тавиур дээр тавьдаг ажилтан гэж төсөөлвөл хоёр дахь нь үйлчлүүлэгч бүрт аль тавиур дээр бараа байгааг олж мэдэхэд тусалдаг ажилтан гэсэн үг юм.

Хэрхэн ENS домэйнтэй болох вэ?

1. Ens.domains руу ороод хэтэвчээ холбоно.

2. Хэтэвчээ нэрлэмээр байгаа нэрээ хайж олно.

3. Бүртгэлийн хугацааг сонгоод тухайн нэр дээр ENS үүсгэх боломжтой байгаа бол "Request" дээр дарна. Таны ENS нэрийн уртаас хамаарч гүйлгээний зардал тооцогдоно.

2

ENS домэйнууд хязгаартай тул олон крипто сонирхогчид өөрийн нэрээ алдахгүйн тулд дуудлага худалдаанд оролцож өндөр үнээр худалдаж авч байна. Энэ нь DNS анх дэлгэрч эхэлсэн үед ч тохиолдож байсан. Одоогоор 3 үсэгтэй домэйн ердөө 65 байгаа бөгөөд хамгийн үнэтэй нь eth.eth ажээ. Мөн хамгийн өндөр үнээр борлуулагдсан бусад домэйнүүд нь gpay.eth, freshworks.eth, zerodha.eth, razorpay.eth, bharatpe.eth аж.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр