Eng Байгууллага

Крипто мэдлэг

Дэлхий дахинд криптогийн зохицуулалт

24-08-2022

1

Криптовалютын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн улсуудад түүний зохицуулалтын асуудал эрчимжиж байна. Криптовалют хурдтайгаар хүрээгээ тэлж байгаа ч дэлхийн өнцөг бүрт үйлчилж буй хууль зохицуулалттай нийцнэ гэдэг нь амаргүй сорилт болж байна.

Дэлхийн улсуудад криптовалют болон биржийн үйл ажиллагаа зохицуулалтын ямар түвшинд явж байгаа талаар товч мэдээллийг хүргэе.

1. АНУ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Криптовалютын бирж: Хууль ёсны, зохицуулалт муж бүрд өөр

Ирээдүйн зохицуулалт: АНУ-н Төрийн сангаас ОУ-н болон дотоодын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор крипто зохицуулалтын журмыг 2022 оны намар гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал: Биржүүдээс 10,000 ам.доллараас дээш гүйлгээнд сэжигтэй үйл ажиллагааны тайланг (SAR) ирүүлэхийг шаардах ба хэтэвч эзэмшигчид нэг удаагийн гүйлгээгээр 3,000 ам.доллараас дээш крипто илгээхдээ өөрийгөө таниулах шаардлагатай ажээ.

2. КАНАД

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, 2020/06/01-ээс эхлэн FinTRAC (Канадын Санхүүгийн гүйлгээ, тайлан шинжилгээний төв)-д бүртгүүлэх болсон.

Ирээдүйн зохицуулалт: Зохицуулалт байнга шинэчлэгдэж байгаа хэдий ч ойрын ирээдүйд томоохон нэмэлт хууль тогтоомжийн хүлээлт байхгүй байна.

3. СИНГАПУР

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль эрх зүйн хувьд, (MAS) Сингапурын Мөнгөний Удирдлагын газарт бүртгүүлэх шаардлагатай.

Ирээдүйн зохицуулалт: Сингапур дахь крипто бизнесүүд ФАТФ-ын хамгийн сүүлийн үеийн зөвлөмжид нийцэж ажиллаж байна. Гэсэн хэдий ч (MAS) цаашид нэмэлт зохицуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа.

4. АВСТРАЛИ

Криптовалют: Хууль ёсны, өмч хөрөнгө гэж үзнэ.

Крипто бирж: Хууль ёсны, AUSTRAC (Австралийн санхүүгийн гүйлгээ, тайлан шинжилгээний төв)-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Ирээдүйн зохицуулалт: Энэ онд Австрали улс крипто биржүүдийн тусгай зөвшөөрлийн шинэчилсэн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

5. ЯПОН

Криптовалют: Хууль ёсны, өмч хөрөнгө гэж үзнэ.

Крипто бирж: Хууль ёсны, Санхүүгийн үйлчилгээний агентлагт бүртгүүлсэн байх шаардлагатай.

Ирээдүйн зохицуулалт: Япон улс криптовалютын хувьд ээлтэй орчин хэвээр байгаа ч өсөн нэмэгдэж буй AML-н асуудал нь FSA-н зүгээс зохицуулалтыг улам боловсронгуй болгох шахалт үзүүлж байна.

6. ӨМНӨД СОЛОНГОС

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, Санхүүгийн хяналтын албанаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Ирээдүйн зохицуулалт: Өмнөд Солонгос 2022/01-р сараас криптовалютын татварын бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч 2023/01-р сар хүртэл хойшлуулсан.

7. БНХАУ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль бус

Ирээдүйн зохицуулалт: Хятад улс криптовалютын үйл ажиллагааг бүхэлд нь хорьсон. Гэсэн хэдий ч засгийн газар блокчэйн технологийг дэмжсэн хандлагатай байдаг.

8. ЭНЭТХЭГ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Зохицуулалттай болох талаар хэлэлцэж байгаа

Ирээдүйн зохицуулалт: 2019 онд гарсан хуулийн төсөлд “Энэтхэгийн нутаг дэвсгэрт криптовалют олборлосон, үйлдвэрлэсэн, эзэмшсэн, худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан, ашигласан” хүмүүст хорих ял онооно гэж заасан байдаг.

9. ИХ БРИТАНИ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Санхүүгийн удирдлагын газарт бүртгүүлсэн байх шаардлагатай.

10. ШВЕЙЦАРЬ

Криптовалют: Хууль ёсны, зарим нөхцөлд төлбөр гэж хүлээн зөвшөөрсөн

Крипто бирж: Швейцарийн Санхүү технологийн ассоциацид бүртгүүлсэн байх.

11. ЕВРОПЫН ХОЛБОО

Криптовалют: Хууль ёсны, гишүүн орнуудын өөрсдийн криптовалютыг нэвтрүүлэхгүй байж болно.

Крипто бирж: Гишүүн орнууд өөр өөрсдийн зохицуулалттай.

12. МАЛЬТА

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, Виртуал санхүүгийн хөрөнгийн тухай хуулиар зохицуулагддаг.

13. ЭСТОНИ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, Санхүүгийн мэдээллийн албанд бүртгүүлэх ёстой.

14. ГИБРАЛТАР

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, Гибралтарын Санхүүгийн үйлчилгээний хороо

15. ЛЮКСИМБУРГ

Криптовалют: Хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш

Крипто бирж: Хууль ёсны, Санхүүгийн хяналтын комисст бүртгүүлсэн байх

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр