Eng Байгууллага

Крипто мэдлэг

Крипто Shilling гэж юу вэ?

24-08-2022

SHILLING

Крипто Shilling гэж юу вэ?

Та криптод хөрөнгө оруулж байгаа бол крипто хөрөнгө оруулагчдын дунд гардаг хамгийн том төөрөгдүүлэлтийн нэг shilling гэх зүйлээс болгоомжилж, түүний талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Хэрэв та “Хамгийн сайн крипто”, “Үнэ буудахаас өмнө амжиж ав”, “buy the dip”, “яг одоо хөрөнгө оруул” зэрэг үгнүүдийг сошиал инфлүнсерүүдээс хаа нэгтээ сонсож байсан бол магадгүй крипто shilling-ийн дохио байж магадгүй.

Крипто shilling гэж юу болох, энэ нь хууль ёсны эсэх, криптовалютын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэлтэй, аюулгүй шийдвэр гаргахын тулд үүнийг хэрхэн тодорхойлох талаар илүү гүнзгий судалцгаая.

Shilling гэж юу гэсэн үг вэ?

Shilling гэдэг нь 17-18р зууны английн зоосны нэр бөгөөд казинод мөн хэрэглэгддэг нэр томьёо юм. Казино дахь shilling гэдэг нь хангалттай тооны тоглогч байхгүй үед тоглоомыг казиногийн мөнгөөр үргэлжлүүлдэг гэсэн үг юм.

Харин крипто shilling гэдэг нь цахим орчинд нэр хүндтэй сошиал инфлүнсерүүдээр дамжуулан өөр өөр платформ дээр криптовалют, төслийн талаар суртчилгаа явуулахыг хэлдэг бөгөөд инфлүнсерүүд нь ихэнх нь төлбөр авч уг суртчилгааг хийсэн байдаг. Крипто shilling-ийн гол зорилго нь шуугиан дэгдээх явдал бөгөөд олон нийтийн дунд крипто төслүүдийн нэр хүнд, сонирхол нэмэгдэхэд масс түүний дагаж уг төслийг худалдан авдаг бөгөөд энэ нь эрэлтийн хуулиар үнийг өсгөдөг. Та магадгүй крипто суртчилах нь тийм муу биш зүйл гэж бодож байж магадгүй ч shilling нь ихэвчлэн луйврын төслүүд дээр ашиглагддаг. Shilling хийгдсэн төсөл нь ихэвчлэн крипто ертөнцөд “Rug pull” буюу крипто хөгжүүлэгчид төслөө хаяж мөнгийг нь аваад зугтсан төслүүд дээр ашиглагдсан байдаг.

Тэгвэл уг Shilling-ээс хэрхэн сэргийлэх вэ?

1.Инфлүнсерүүдээс болгоомжил.

Юуны өмнө хөрөнгө оруулагчид хэн ч мэдэхгүй, баталгаагүй хөрөнгө суртчилж байгаа олны танилуудаас зайгаа барих хэрэгтэй. Нэн ялангуяа криптогийн талаар мэдлэггүй, өмнө нь огт тэр талаар юм ярьдаггүй байсан хүмүүс гэнэт л койн, крипто яриад эхэлвэл тэд ихэвчлэн төслийн талаар ойлголтгүй мөнгөний төлөө л суртчилсан байдаг. Хэрэв инфлүнсерүүд төслийнхөө талаар тодорхой ойлголтгүй, яагаад худалдаж авах ёстойг бүрэн сайн тайлбарлаж чадахгүй байгаа бол уг төслийг алгассан нь зөв алхам байх болно.

2.Маркет мэйкерүүд эсвэл хөрөнгө оруулагчид ч таныг хуурч байж болзошгүй.

Shilling-ийн өөр нэг төрөл бол тодорхой криптод хөрөнгө оруулалт хийдэг бусад зах зээлд нэр хүндтэй бизнесменүүд эсвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйлдэл байдаг. Эдгээр хүмүүс өөрсдөө криптовалютанд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд крипто shilling-ээр дамжуулан тэд бусад хүмүүст хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалт хийх талаар сэдлийг бий болгож шуугиан үүсгэж криптовалют хүссэн үнэдээ хүрмэгц тэд өөрийн хөрөнгийг зарж, ашгийг авч гаран түүнийг дагаж орсон хүмүүс хохирч үлддэг . Энэ схемийг крипто ертөнцөд ихэвчлэн "pump and dump" гэж нэрлэдэг. Ийм төрлийн шиллерүүд нь төслийн гол санаа, блокчейн, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулахаас илүүтэй хөрөнгө оруулагчдын боломжит ашгийг харуулж тэдний шуналыг хөдөлгөдөг тул иймэрхүү зүйлс ажиглагдвал та болгоомжтой байх нь зүйтэй.

3.Крипто төслийн үүсгэн байгуулагчид эсвэл багийн гишүүд өөрсдийн токеныг хэт суртчилах

Баг нь өөрсдөдөө илүү их санхүүжилт татахын тулд криптогоо суртчилдаг. Энэ нь энгийн ойлгомжтой байж болох зүйл санагдаж болох ч зарим тохиолдолд төслөө хэтрүүлэн хуурамч суртчилгаа хийдэг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэвэл тухайн төслийн whitepaper, roadmap-ийг сайн судалснаар үүсгэн байгуулагчид нь хэт суртчилж байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Крипто shilling хууль ёсных уу?

Уламжлалт санхүүгийн зах зээлд shilling хууль бус байдаг ч крипто зах зээл нь шинэ тул хууль нь бүрэн боловсрогдож амжаагүй байгаа учир хууль бус гэж шууд хэлэх боломжгүй байна. Гэхдээ зарим байгууллагууд алдартнуудыг шүүхэд өгөөд эхэлсэн бөгөөд Tina.org/Truth in Advertising/ нь 19 алдартныг криптотой холбоотой худал суртчилгаа явуулсан хэмээн зарга үүсгээд байна.

Крипто shilling-ийн жишээ

Крипто shilling-ийн жишээ хамгийн алдартай жишээ бол Kim Kardashian, мэргэжлийн боксын домог Floyd Mayweather, сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн Paul Pierce нар нь өөрсдийн сошиал хуудсаараа дамжуулан Ethereummax/Emax/ токеныг суртчилсан бөгөөд энэ нь луйвар болох нь тогтоогдож уг гурван алдартанд хөрөнгө оруулагчид зарга үүсгэсэн байдаг.

Өөр нэг томоохон жишээ нь Элон Маск болон DogeCoin юм. Хэдийгээр энэ нь луйвар, хууль бус зүйл биш хэдий ч түүний Tweet, ярилцлага зэрэг нь уг койны үнэд маш хүчтэйгээр нөлөөлдөг.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр