Eng Байгууллага

Крипто мэдлэг

Market maker & taker гэж юу вэ?

13-10-2022

Хэрэв та криптовалютын болон хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж байсан бол market maker болон market taker гэдэг нэр томъёог сонсож байсан байх.

Эдгээр нь арилжааны үйл явцад чухал үүрэгтэй оролцогчид тул хөрөнгө оруулагч бүр эдгээр үндсэн зарчмуудыг мэддэг байх нь чухал. Market maker болон taker хоёулаа хамтран ажиллаж арилжааны зах зээлийг бий болгодог.

Market maker нь худалдан авах, зарах захиалга урьдчилан үүсгэдэг. Жишээ нь: BTC үнэ $15,000 хүрвэл зарах. Энэ нь хөрвөх чадварыг бий болгодог бөгөөд дээрх нөхцөл хангагдсан үед бусад хүмүүст BTC-г шууд худалдаж авах эсвэл зарахад хялбар болно гэсэн үг юм. Шууд худалдаж авдаг эсвэл зардаг хүмүүсийг market taker гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, market taker нь maker-үүдийн бий болгосон захиалгыг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл биржийг хүнсний дэлгүүр гэж үзвэл market maker-үүд дэлгүүрт бараагаа байрлуулдаг хүн гэсэн үг. Харин market taker-үүд нь дэлгүүрийн барааг худалдан авч буй хүмүүс юм.

1 2 3

Дүгнэж хэлэхэд, Алтекс дижитал бирж дээр эсвэл бусад биржүүдийг хүнсний дэлгүүр, гэж үзвэл maker-үүд бол зах зээл дээр бараагаа байршуулж авах, зарах захиалгаа биелэхийг хүлээдэг хүмүүс бол харин taker-үүд orderbook дэх захиалгыг шууд тухайн үнээр нь биелүүлж байгаа зах зээлийн оролцогчид юм.

Market maker нь хөрвөх чадварыг хангаж байгаа оролцогчид юм. Хэрэв Алтекс дижитал бирж дээр эсвэл өөр криптовалютын бирж дээр та арилжаа хийх зах зээлийн захиалга өгч orderbook-дах захиалгыг биелүүлсэн бол та market taker-ийн үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг юм.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр