Eng Байгууллага

Крипто мэдлэг

Блокчэйн гэж юу вэ?

10-11-2022

Блокчэйнийг цөөн үгээр тайлбарлавал, блокчэйн нь дижитал тоон мэдээллийн бүртгэл юм. Энэхүү тоон бүртгэл нь өгөгдлийн олон блокоос бүрддэг. Өгөгдлийг блок болгон бүртгэж, хадгалдаг бөгөөд тэдгээр нь он цагийн дарааллаар дэс дараалж криптограф нотолгоогоор холбогддог.

Блокчэйн технологийг бий болгосноор олон төрлийн салбарт олон давуу талыг бий болгож, найдвартай орчинд аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч крипто төвлөрсөн бус шинж чанар нь зарим сул талыг авчирдаг.

ДАВУУ ТАЛ

1

Тархсан байдал

Блокчэйн өгөгдөл нь ихэвчлэн зангилаануудаар (nodes) тархаж сүлжээний олон мянган төхөөрөмжид хадгалагддаг тул систем болон өгөгдөл нь техникийн гэмтэл, халдлагад маш тэсвэртэй байдаг. Сүлжээний зангилаа (nodes) бүр өгөгдлийн сангийн хуулбарыг хуулбарлаж, хадгалах боломжтой бөгөөд офлайн, идэвхгүй болсон нэг зангилаа нь сүлжээний хүртээмж, аюулгүй байдалд нөлөөлөхгүй.

Харин эсэргээрээ, олон тооны ердийн биет мэдээллийн сан нь ганц эсвэл цөөн хэдэн сервер дээр тулгуурладаг бөгөөд техникийн гэмтэл, кибер халдлагад илүү өртөмтгий байдаг.

Тогтвортой байдал

Блокчэйнд өгөгдөл бүртгэгдсэний дараа блокуудыг буцаах, арилгах, өөрчлөх бараг боломжгүй байдаг бөгөөд энэ нь санхүүгийн бүртгэл эсвэл аудит хийх шаардлагатай мэдээлэл болон төрөл бүрийн мэдээллийг хадгалах гайхалтай технологи болдог.

Жишээлбэл, Компани нь ажилчдаа залилан хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд блокчэйн технологийг ашиглаж болох ба компани доторх бүх санхүүгийн гүйлгээний найдвартай, тогтвортой бүртгэлийг хангаж чадна. Иймээс ажилтан сэжигтэй гүйлгээг нуухад илүү хэцүү болно.

Дундын зуучгүй гүйлгээ

Ихэнх уламжлалт төлбөрийн системд гүйлгээ нь зөвхөн оролцогч хоёр талын бус банк, зээлийн картын компани, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт гуравдагч талаас хамаардаг. Блокчэйн технологийг ашиглах үед зангилаануудаар тархсан сүлжээ нь гүйлгээг баталгаажуулдаг тул гуравдагч тал шаардлагагүй болж түүнээс үүсэх эрсдэлийг алга болгох зарчмаар нийт зардал, гүйлгээний хураамжийг бууруулдаг.

СУЛ ТАЛ

2

“51% Халдлага”

Биткойны блокчэйнийг хамгаалдаг Proof of Work зөвшилцлийн алгоритм нь олон жилийн туршид маш үр дүнтэй болох нь батлагдсан. Гэвч блокчейн сүлжээний эсрэг хийж болох хэд хэдэн боломжит халдлага байдаг. Үүний нэг нь 51% халдлага юм. 51% халдлага нь нэг байгууллага сүлжээний чадлын 50-иас дээш хувийг удирдаж чадвал ийм халдлага тохиолдож болох бөгөөд энэ нь эцэстээ гүйлгээний дарааллыг зориудаар хасах эсвэл өөрчлөх замаар сүлжээг тасалдуулах боломжийг олгоно. 

Онолын хувьд боломжтой ч Биткойн блокчэйн дээр 51% халдлага хэзээ ч болж байгаагүй. Сүлжээ томрох тусам аюулгүй байдал нэмэгдэж, олборлолт хийдэг хүмүүс үнэнч ажилласныхаа төлөө илүү шагнагдах тул Биткойн руу довтлохын тулд их хэмжээний мөнгө, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Өгөгдлийн өөрчлөлт

Блокчэйн системийн өөр нэг сул тал бол блокчэйнд өгөгдөл нэмсэн бол түүнийг өөрчлөхөд маш хэцүү байдаг. Тогтвортой байдал нь блокчэйний давуу талуудын нэг боловч энэ нь заримдаа сул тал болдог. 

Үр ашиггүй байдал

Блокчэйн ялангуяа Proof-of-work нь үр ашиггүй гэж үздэг. Учир нь олборлолт хийх нь өрсөлдөөн ихтэй, арван минут тутамд нэг л ялагч тодордог мөн олборлогчид олборлох хүчээ байнга нэмэгдүүлж байдаг тул биткойн олборлогчид сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа бөгөөд Дани, Ирланд, Нигер гэх зэрэг улсуудын хэрэглээнээс  илүү эрчим хүч хэрэглэж байна.

Хадгалах газар

Биткойн блокчэйн нь одоогоор 200GB санах ой шаарддаг. Блокчэйн дэвтэр нь цаг хугацааны явцад илүү томорч, хатуу дискнийхаа багтаамжаас илүү санах ой шаардах болсон. Хэрэв блокчэйн дэвтэрийг хувь хүмүүс татаж авахад, хадгалахад хэтэрхий том хэмжээтэй болвол сүлжээний зангилаа доголдож, алдагдах эрсдэлтэй.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр