Eng Байгууллага

Крипто мэдлэг

Peer-to-peer арилжаа гэж юу вэ?

10-11-2022

Крипто арилжаа гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ? Ойлгоход хэцүү график эсвэл систем үү?

Тэгвэл та текник график унших, төвөгтэй арилжааны функцүүд ойлгох шаардлагагүй арилжааны хамгийн хялбар аргуудын нэг бол Peer-to-peer (P2P) юм. P2P арилжаа нь хэрэглэгчдэд криптовалютыг бие биенээсээ гуравдагч талгүйгээр худалдан авах, худалдах боломжийг олгодог төвлөрсөн бус арилжаа, солилцооны зах зээл юм. P2P арилжаа нь төвлөрсөн биржээс ялгаатай учир бага сүлжээний шимтгэл төлдөг. 

Крипто биржид peer-to-peer арилжаа хэрхэн ажилладаг вэ?

P2P арилжаа нь төвлөрсөн бус бөгөөд peer-to-peer протокол дээр суурилдаг учир хэрэглэгчдэд зуучлагчаар дамжихгүйгээр криптовалют арилжих, хэрэглэгчид хоорондоо шууд холбогдох, харьцах боломжийг олгодог.

P2P платформууд нь худалдан авагч, худалдагч хооронд нь холбох хэрэгсэл болдгоос гадна, smart contract-аар хоорондын харилцааг зохицуулж өгдөг. Өөрөөр хэлбэл, хоёр тал гэрээ байгуулж, нэг данснаас нөгөө дансруу мөнгө шилжүүлэх үед smart contract хэрэгжиж, худалдагчийн хөрөнгө чөлөөлөгдөж, тухайн криптовалютын өмчлөл худалдан авагчид шилждэг юм.

Уламжлалт санхүүгийн хувьд энэ үйл явцыг банк болон бусад санхүүгийн байгууллагууд гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагууд нь нэг данснаас нөгөө данс руу мөнгө шилжүүлэх, гүйлгээ тэмдэглэх, хөтлөх үүрэгтэй. 

P2P арилжааны үед хууран мэхлэх, залилах магадлалыг бууруулахын тулд ихэнх P2P арилжааны платформууд үнэлгээний систем ашигладаг бөгөөд арилжааны гүйцэтгэлийн хурд, хэдэн хүнтэй худалдаа хийсэн тооноос хамааран худалдаачдад итгэмжлэгдсэн (verified) гэсэн үнэлгээ олгодог.

1   2

3   4

P2P АРИЛЖААНЫ ТӨРЛҮҮД

1. Арбитражын арилжаа

Арбитраж гэдэг нь нэг газраас хямд үнээр криптовалют худалдан авч, өөр газарт илүү өндөр үнээр зарах гэсэн үг юм. Ихэнх P2P арилжаачид энэхүү арилжааны стратегийг ашигладаг - тогтворгүй байдал, хөрвөх чадвар эсвэл бүс нутгийн ялгаанаас үүдэлтэй үнийн өөрчлөлтөөр мөнгө олдог.

Жишээ нь: Алтекс дижитал биржээс та хямд үнээр USDT худалдан авч Binance луу шилжүүлэн авч P2P арилжаачдад үнэ нэмэн зарах боломжтой.

2. Худалдан авах, зарах зар

Та Binance-н P2P зах зээл дээр худалдаж авах, зарах боломжтой. Таны зорилгоос хамааран та үнээ тогтоохдоо илүү олон хэрэглэгчдэд хүргэхийн тулд бага үнэ эсвэл илүү их орлого олохын тулд илүү өндөр үнэ тогтоож болно.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр