Eng Байгууллага

Крипто мэдлэг

Meme coin гэж юу вэ?

10-11-2022

Та Биткойны талаар мэддэг ч, Dogecoin, Shiba Inu-гийн талаар юу мэдэх вэ? Meme койн нь криптовалютын орчинд улам бүр алдартай (мөн тогтворгүй) болж байгаа энэ үед та meme койнд хөрөнгө оруулах гэж байгаа бол дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй.

Dogecoin шиг meme-д суурилсан валютууд нь олон жилийн турш асар их дагагчийг олж авсан нь Dogecoin-ний дериватив болох Shiba Inu, Dogelon Mars, Samoyedcoin, Doge Dash гэх мэт хэд хэдэн хуулбар койнуудыг бий болгоод байна.

Хэдийгээр эдгээр койнууд нь хошигнол хэлбэрээр бүтээгдсэн ч эдгээр койнууд эргэлтэд орж болдог юм. Жишээлбэл: Dogecoin 2021 оны 5-н сард асар их өсөлт үзүүлсэн бөгөөд CoinMarketCap-ийн мэдээлснээр одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 11-т бичигдэж байгаа. Гэсэн хэдий ч meme койнуудын үнэ хэзээ ч тийм өндөр байгаагүй - Dogecoin-ны одоогийн үнэлгээ нэг койн тутамд $0.15-ын үнэтэй байна.

1   2

3   4

Тэгэхээр, Meme coin-ний талаар нухацтай авч үзэх ёстой юу? Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө юу мэдэх ёстой вэ?

Товчхондоо, meme coin нь meme болон интернэтийн хошигнолоос санаа авсан криптовалют ч олон нийт болон community валютыг хошигнохын тулд худалдаж авснаар үнэ нь өсөж үүнээс улбаалан арилжаачид, хөрөнгө оруулагчид заримдаа арилжаанд оролцож үнэ цэнийг улам өсгөдөг. Зарим алдартай олны танил хүмүүс ч meme coin-нийг нийтэд таниулж, нэр хүндийг өсгөдөг. Элон Маск бол үүний хамгийн том жишээ юм. Маскийн жинхэнэ тэжээвэр нохойн дээр суурилсан Floki Inu нэртэй Dogecoin-ийн салаа койн хүртэл үүссэн байдаг. 

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр