Eng Байгууллага

Крипто мэдлэг

Баавгайн зах зээл дууссан уу?

09-12-2022

baavgai

Шинжээчдийн үзэж байгаагаар крипто өвөл удахгүй дуусч, зах зээл удахгүй нь сэргэнэ гэж үзэж байгаа.

Сүүлийн үед биткойн болон алткойнуудын үнэ богино хугацааны өсөлт үзүүлж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл найдвар төрүүлж байна. Криптовалютын зах зээл уналттай байхад FTX бирж дампуурч зах зээл дахин уналтад орсон. Мөн Bitcoin болон Ethereum тус тус 20, 30%-иар буураад байна. Суурь шинжилгээнээс үзэхэд крипто өвөл дууссаныг илтгэх нөхцөл бүрдээгүй байгаа ч крипто өвөл дуусах дөхсөн гэдэгт хөрөнгө оруулагчид итгэл дүүрэн байна.

Уламжлал ёсоор бол биткойн нь 4-н жилийн (үнэндээ 3 жил 10 сар) мөчлөгийг дагадаг. Биткойны ханш нь бухын зах зээлийн дээд үнэд хүрсний дараа уналтын мөчлөг 12-18 сар үргэлжилж ойролцоогоор дээд үнийнхээ 50%-тай тэнцэх хэмжээний уналтыг үзүүлдэг. Энэ цэгээс дахин 12-18 сарын дараа дараагийн дээд үнийг тогтоож байгаа нь өмнөх мөчлөгүүдээс ажиглагддаг. 

Хэрэв биткойн энэхүү мөчлөгийн дагуу явж байгаа бол 2022 оны 8 сараас 2023 оны 2 сарын хооронд шал үнэд хүрнэ гэж үзэж болно. Тиймээс ирэх 3-н сар биткойны ханш тогтворгүй хэлбэлзэнэ гэсэн үг юм. Үнэхээр энэ мөчлөгийн дагуу цаашид үргэлжлэх бол биткойны өсөлт удаашралтай байх бөгөөд 2025 онд бид дараагийн бүх цаг үеийн дээд үнийг дахин харах боломжтой.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр