Крипто мэдлэг
Вэб 3.0 хувьсал бизнесүүдийг хэрхэн өөрчлөх вэ?
WWW-ийн 3 дахь хувьсал болох Вэб 3.0 шинэчлэлт рүү бид шилжиж байна. Энэхүү нийтлэл Вэб 3 технологи, түүний ашиг тус, давуу талыг ойлгох, бизнесийн үйл явцыг хэрхэн сайжруулах талаар ярилцах болно.
Вэб 3.0 гэж юу вэ?
AI болон IoT-ийн тусламжтайгаар Вэб 3.0 технологи нь бүх төвлөрсөн өгөгдөл, мэдээллийг нэгтгэж, хакердахаас хамгаалдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан вэб дээрх өгөгдлүүдийг цуглуулж, хамгаалах үйл явцыг удирдан чиглүүлдэг.
Вэб 3.0 нь блокчейн, хиймэл оюун ухаан, 3D сүлжээний технологи гэх мэт дэвшилтэт технологиудыг нэвтрүүлснээр урьд урьдынхаас илүү мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болно.
Веб 3.0 - Бизнесийн үйл ажиллагааны ашиг тус
"Big Tech" компаниудын веб хэт төвлөрсөн байгаа нь аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэхүү эрсдэлээс Веб 3.0-г ашиглан урьдчилсан сэргийлж чадна. Контент бүтээгчид, influencer-үүд хийсэн бүтээл, контентуудаасаа мөнгө олох, бүтээлээ өөрөө эзэмших боломжийг энэхүү шилжилтээр олгох учир хамгийг том ашгийг хүртэгчдийн нэг болох болно.
YouTube, TikTok, Instagram, Facebook, Twitch, Spotify, Substack, OnlyFans гэх мэт програм хангамжийн платформ дээр контент бүтээгчдийн ажлын үр дүн урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, брэнд, бизнес эрхлэгчид болон үзэгчидтэйгээ шууд холбогдох боломжтой болно. Үүний зэрэгцээ NFT салбарын өсөлт аль хэдийн дижитал бүтээгдэхүүний эрэлтийг асар ихээр нэмэгдүүлж байна.
AR болон VR технологийн тусламжтайгаар бизнесүүд интерактив зар сурталчилгаа гарган түүгээр дамжуулан хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг илүү сонирхолтой бөгөөд харилцан үйлчлэлцэх байдлаар авах боломж бүрдэх юм.
Веб 3.0 нь олон төрлийн платформ дээр node-үүдийг холбож, хэрэглэгчид болон бизнесүүдэд шинэ үнэ цэнийг бий болгох боломжийг олгодог. Энэ нь бизнес эрхлэгчдэд үйлчлүүлэгчидтэйгээ илүү гүнзгий түвшинд холбогдон, мэдээллээ үр ашигтайгаар удирдах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам сайжруулах гэх мэт олон боломжийг бий болгох юм.
Бизнесийн хамгийн чухал давуу талуудын нэг бол хэрэглэгчийн буюу user experience-г сайжруулах явдал юм. Хэрэглэгчийн талаар мэдээлэл, санал хүсэлтийг илүү хурдан хугацаанд олж авснаар бизнес эрхлэгчид тэдэнд санал болгох бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетингийн стратегийг сайжруулахад тусална.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр