Eng Байгууллага

Крипто мэдлэг

Metaverse дээрх VR, AR, MR-ийн үүрэг

14-12-2022

VR

Metaverse нь дан ганц виртуал тоглоомоос илүү өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд virtual reality (VR), augmented reality (AR), mixed reality (MR), блокчэйн, веб 3.0, криптовалютууд, олон нийтийн сүлжээ гэх мэт олон зүйлсийн нийлэмж юм. 

Metaverse дээр хэрэглэгчдэд 3D, бодит виртуал мэдрэмж өгөхөд VR, AR, MR-ууд маш чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр эдгээртэй танилцая.

Virtual Reality (VR)

VR бол Metaverse-ээс олон нийтийн хамгийн түгээмэл танигдсан зүйл бөгөөд VR-ийн чихэвч/хараа, биеийн мэдрэгч, удирдах console-уудын тусламжтайгаар хэрэглэгч компьютероор бүтээгдсэн 3D орчин буюу виртуал болгон хувиргасан орчинг бодит мэт мэдрэх боломжийг олгодог. 

VR нь хүмүүсийг чөлөөт орон зайд хүссэнээ хийх боломж олгодог ч энэ нь бодит ертөнцийн хязгаарлагдмал орон зай дотор хийгдэж байгаа учир болгоомжтой хандахгүй бол өөрийгөө гэмтээх эрсдэлтэй. Гэхдээ нөгөө талаас, VR нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг ойртуулж, хамтдаа хөгжилдөх боломж олгодог. 

VR бодит амьдрал дээрх жишээнүүд:

1. Tommy Hilfiger зэрэг хувцасны брэндүүд VR ашиглан хэрэглэгчиддээ 360 градус загварын шоуг үзэх боломжийг санал болгож байна. Загварын салбар нь аль хэдийн metaverse хэрэглээний томоохон төлөөллийн нэг болсон.

2. Toms гутлын дэлгүүр VR технологийг ашиглан "Virtual Giving Trip" дижитал хандивын аянг эхлүүлж байсан. Тэд тусламж хэрэгтэй хүүхдүүдэд гутал бэлэглэх хандивын аянг өрнүүлэн цугларсан бэлгийг дэлхий тойрон хүүхдүүдэд тараах үйл явцаа VR технологийн Within компанитай хамтран хэрэглэгчиддээ шууд үзүүлж байжээ. 

Augmented Reality (AR)

AR нь дуу, график, видео эсвэл GPS өгөгдөл гэх мэт дижитал өгөгдлүүдийг бодит орчинд нэмж өгснөөрөө онцлогтой.

VR-тай харьцуулахад AR нь бодит орчин, орон зайтай биеэрэй харьцахыг шаарддаггүй бөгөөд түүний алдартай жишээнүүд нь Pokemon Go, Snapchat филтер, виртуал нүүр будалт, AR ашиглан тавилга байршуулах гэх мэт юм.

AR бодит амьдрал дээрх жишээнүүд:

1. IKEA нь "Ikea Place" нэртэй ухаалаг гар утасны app-ыг бүтээсэн бөгөөд үйлчлүүлэгчдэд гар утасны камераар дамжуулан тус брэндийн тавилга, эд зүйлсийг гэртээ байрлуулж үзэх боломжийг олгож байгаа бөгөөд ингэснээр орон зайн баримжаатайгаар өрөөгөө тохижуулах, төлөвлөх боломжийг олгож байгаа юм.

2. Snapchat нь AR технологи бүхий маш сонирхолтой, загварлаг нүүрний филтерүүдийг app дээрээ санал болгодог нь сошиал орчинд өргөн тархсан.

Mixed Reality (MR)

MR бол бодит болон виртуал ертөнцийн хослол бөгөөд нэг ёсондоо VR, AR 2-ийн нийлүүлсэн хувилбар гэж ойлгож болно. MR нь хэрэглэгчдэд тухайн орчинд буй дижитал элементтэй харилцах боломжийг олгодог бөгөөд хаана байгаа, компьютертэй эсэхээс үл хамааран хэнтэй ч холбогдох боломжийг олгодог тул сүүлийн үед байгууллагууд бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах тохиолдол ихсэж байна.

MR бодит амьдрал дээрх жишээ:

Meldivis MR технологийн компани нь эмч, мэс засалчдад технологийн тусламжтайгаармэс заслын үйл явцыг илүү нарийвчилж өгж байгаа нь альваа гарах боломжтой байсан эрсдлийг бууруулж, өвчтөнд илүү сайн үр дүн өгдөг.

Эцэст нь дүгнэхэд, метаверсийн ирээдүй ямар байх талаар олон таамаг, асуултууд байсаар байгаа ч VR, AR, MR технологиуд нь түүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй ойрын жилүүдэд зах зээлд хүчтэй түрж орж ирнэ гэж харж байна.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр