Eng Байгууллага

Крипто мэдлэг

Крипто On-chain шинжилгээ гэж юу вэ?

27-12-2022

on-chain

Криптовалют болон блокчэйний мэдээллийг (үндэс суурь, ашиг тус, гүйлгээний үйл ажиллагаа) судалдаг үйл явцыг on-chain шинжилгээ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл олон төрлийн хэмжүүрүүдэд дүн шинжилгээ хийх замаар сүлжээний үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг гаргана гэсэн үг юм.

On-chain шинжилгээнд гүйлгээний хэмжээ, блокын дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн хамаарал, валютын орох болон гарах урсгал, хэрэглэгчийн хүлээн авах гэх мэт хэмжүүрүүд хамгийн түгээмэл ашиглагддаг.

On-chain шинжилгээ хэрхэн ажилладаг вэ?

On-chain шинжилгээний хэмжүүрүүд олон төрөл байдаг ч голлон 3-н үндсэн төрөлд ангилж болно. 

Үүнд: Криптовалютын зах зээлийн үнэлгээ, HODL-ийн статус, тухайн криптовалютын ирээдүйн хэтийн төлөв зэрэг багтана.

Криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ нь блокчэйн сүлжээний цэвэр үнэ цэнийг илэрхийлнэ. Криптогийн үнийг нийт эргэлтийн нийлүүлэлтээр үржүүлэн сүлжээний нийт үнэ цэн гардаг. 

Зах зээлийн чиг хандлага болон хэрэглэгчдийн эзэмшиж буй криптовалютаар насыг нь тодорхойлдог “HODL Wave” хэмээх хэмжигдэхүүн байдаг. 

Энэ нь шинжээчдэд тухайн криптовалютыг удаан хугацаагаар эзэмшиж байгаа эсэх, эсвэл хурдан зарж байгаа эсэхийг тодорхойлох боломжийг олгодог. Энэ нь койны урт хугацааны хандлага, хөдөлгөөний талаарх ойлголтыг өгдөг.

Криптовалютын ирээдүй хаашаа чиглэж байгааг ойлгоход тухайн криптовалют хөрөнгө оруулагчдын анхаарлыг хэр татаж байгаа эсвэл алдаж байгаа гэдэг нь шууд хамааралтай. Мөн хөрөнгийн зах зээлийн биткойны үнэд нөлөөлөх шууд хамаарал, валютын нийт орох, гарах урсгал ч мөн түүний хэтийн төлөвт нөлөөлөх хүчин зүйлст багтдаг. 

Крипто-д on-chain анализыг юунд ашиглах вэ?

1. Ирээдүйн зах зээлийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах 

Хөрөнгө оруулагчдын зан байдал, сүлжээний эрүүл байдлыг бодит цаг хугацаанд нь хянах нь зах зээлийн ирээдүйн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах, арилжааны стратегийг сайжруулах боломж олгодог. Жишээ нь: сүлжээний гүйлгээн дэх идэвхтэй хаягуудын тоог харгалзан тухайн криптод эрэлт, сонирхол нэмэгдэх эсвэл буурах эсэхийг тодорхойлох боломжтой.

2. Хөрөнгө оруулагчдын зан байдлыг судлах

Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын тухайн хаяг хэр удаан хадгалсан буюу HODL хийсэн хугацааг ихэвчлэн шалгадаг. Хэрэв криптод HODL хийдэг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдвэл эрэлт, нийлүүлэлт бага байна. Цаашилбал эрэлт нэмэгдэж болзошгүйг харуулж буй бөгөөд ирээдүйдээ хэр их итгэлтэй байгааг харуулдаг байна.

Дүгнэж хэлэхэд, on-chain анализ нь цоо шинээр л үүсэж хөгжиж байгаа ч криптод бол уламжлалт, суурь шинжилгээний гол үзүүлэлтүүдийг харуулдаг аргуудын нэг юм. Энэ нь арилжаачдад богино, урт хугацаанд шийдвэр гаргахад голлох нөлөө үзүүлдэг.

Хэрэглэгчдийн хаяг болон хийгдэж байгаа гүйлгээний тоо өсөж байна уу, зах зээлийн эрэлт нийлүүлэлт ихсэж эсвэл багасаж байна уу зэрэг мэдээллийг цуглуулж чадсанаар хөрөнгө оруулагчдад өсөлт, үнэ цэн зэргийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр