Eng Байгууллага

Крипто мэдлэг

2023 онд криптод хөрөнгө оруулалт хийхэд анхаарах зүйлс

28-12-2022

2023

2022 он криптовалют болон NFT-д хөрөнгө оруулагчдад хэцүүхэн жил болж өнгөрлөө.

Биткойн 69,044 ам.доллар буюу бүх цаг үеийн дээд үнэд хүрснээс хойш яг нэг жилийн дараа буюу 11-р сарын 21-нд энэ жилийн доод түвшиндээ хүрчээ. Тэгвэл ийм хүндхэн жилийн дараа крипто хөрөнгө оруулагчид 2023 оныг хэрхэн төлөвлөх ёстой вэ?

Эхлээд, криптод хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө дараах эрсдэлүүд байгааг анхаарах нь чухал.

1. Макро эдийн засгийн эрсдэл

Хөрөнгө оруулагчид 2023 он ойртож байгаа тул криптовалютын салбарт нөлөөлж буй макро болон системийн эрсдэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Украины дайн Оросын эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй эрчим хүчний хямралд хүргэсэн. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого арга хэмжээ нь зах зээлийг тогтворгүй болгож, FTX биржийн дампуурлаас үүдэлтэй криптогийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэсэн гэх мэт байдал шинэ он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

2. Украины дайн, инфляци, зээлийн хүүгийн өсөлт

Украйны дайн дэлхийн эдийн засагт нөлөөлсөн учир нь Орос бол дэлхийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг бөгөөд Европын хувьд Оросын эрчим хүчний хориг арга хэмжээ нь Европын хэд хэдэн оронд хямралд хүргэж, үнэ нь огцом өсч, нийлүүлэлт багассан. COVID-19 тахлын эсрэг орон орны засгийн газруудаас хэрэгжүүлж буй эдийн засгийг зогсоох бодлого нь мөнгөний нийлүүлэлт их хэмжээгээр хийсэн нь АНУ, Европ болон дэлхий даяар инфляцийг огцом өсгөхөд хүргэсэн. Төв банкууд 2022 оны турш зээлийн хүүг өсгөж, хөрөнгийн зах зээл болон крипто ханшийг бууруулах замаар инфляцийг зохицуулахыг хичээсэн. Украйнд болж буй дайн, инфляци, хүүгийн түвшин хэт өндөр байгаа нь 2023 онд хөрөнгө оруулагчдыг илүү их айдаст автуулж байна.

3. Криптогийн нөлөө

Тавдугаар сард Террагийн сүйрлийн улмаас үүссэн нөлөө нь крипто зах зээлийг зовоосон хэвээр байна. 11-р сард FTX дампуурсан нь Bitcoin-ний өөр нэг шинэ доод үнэд хүргэсэн. Олон байгууллага дампуурлаа зарласан бөгөөд зээлдүүлэгчдээ эргүүлэн төлөх гэж байгаа тул крипто хөрөнгөө татан илүү хямдаар заран зах зээлийг өдөөж магадгүй.

4. Хууль зохицуулалтын дарамт

Дэлхийн улсууд крипто зохицуулалтуудтай болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч 2023 онд зохицуулалтууд улам л нарийн болох төлөвтэй байна. Хууль зохицуулалтын тодорхой байх нь байгууллагын хөрөнгийг татах, урт хугацаанд крипто орон зайд сайн үр нөлөөг үзүүлж чадна. Гэсэн хэдий ч төвлөрсөн протоколууд, стэбл коинууд болон төвлөрсөн биржүүд богино хугацаанд тасалдах магадлалтай бөгөөд Хэрэв Tether шиг алдартай stablecoin USDT $1.00-оос доош орвол эсвэл USD Coin (USDC) нь зохицуулалтын хяналтад орвол энэ нь зах зээлд хямрал үүсгэж болзошгүй юм.

5. Олборлолт багасах

Хэрэв биткойны үнэ буурсаар байвал уурхайчдад олборлох дарамт нэмэгдэнэ. Биткойны олборлолт нь хөрөнгө оруулалт их шаарддаг бизнес бөгөөд үнийн уналт нь эдгээр бизнесийн үйл ажиллагааг тогтворгүй болгодог. Үүний үр дүнд уурхайчид зардлаа нөхөхийн тулд биткойныг зарахаас өөр аргагүй болж, үнэ дахин буурах нэг шалтгаан болж байна.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр