Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптовалютын тухай сонирхолтой 8 баримт

10-01-2023

sonirholtoi-barimt

1. Биткойны анхны арилжааны гүйлгээ пизза-ны худалдан авалт байжээ

Флоридагийн нэгэн эр 2010 оны 5-р сарын 22-нд 2ш пиззаг 10,000-н биткойноорхудалдан авч байсан бөгөөд энэ нь биткойноор хийсэн анхны худалдан авалт байжээ.Тухайн үед 10,000 биткойн нь $40-н доллартай тэнцэж байсан бол одоогийн ханшаа $167,250,000-той тэнцэж байна. 

2. Крипто ертөнцөд 18,000 гаруй криптовалют бий

2022 оны байдлаар 18,000 гаруй дижитал валют гүйлгээнд байгаа бөгөөд шинээр криптовалют үүсгэх нь харьцангуй хялбар учраас маш олон койн, токен зах зээлд гарсан байдаг. Гэсэн хэдий ч топ 20 криптовалют нь нийт зах зээлийн 87 орчим хувийг бүрдүүлж байна.

3. Нийт биткойны нийлүүлэлт хязгаарлагдмал

Биткойны сүлжээнд нийт 21 сая биткойн нийлүүлэхээр протоколыг боловсруулсан байдаг ба биткойны олборлолт  21 саяд хүрэхэд шинээр биткойн үүсэх боломжгүй болох юм. Одоогоор 19.15 сая биткойн арилжаанд байгаа бөгөөд маш цөөхөн биткойн олборлогдоогүй үлдсэн ажээ. 

4. Нигери улс бол Африк тивийн хамгийн том крипто зах зээл юм.

Нигери улсад криптовалютын хэрэглээ маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэн байнга унадагтай холбоотойгоор ихэнх арилжаачид болон иргэд мөнгөө бэлнээр бус дижитал валютаар хадгалахыг илүүд үздэг болжээ. Нигерийн засгийн газар 2021 онд криптовалютыг хориглосон хэдий ч тус улсын иргэд арилжаа хийсэн хэвээр байна. Merchant Machines-ийн мэдээлэлд дурдсанаар Нигери улс 2030 он гэхэд криптовалютын хэрэглээгээр дэлхийд  тэргүүлэх улсын нэг болно гэжээ. 

5. NFT бол криптовалют биш

NFT нь 2021 оноос олон нийтэд алдартай болж эхэлсэн ба дижитал хөрөнгө гэж тооцогддог ч криптовалют биш юм. Харин NFT-ийг урлагийн бүтээл эсвэл цуглуулгатай төстэй өөр хөрөнгө оруулалт болгон ашиглаж болно. Зарим хүмүүс үүнийг үнэ цэн нь өсөх магадлалтай дижитал цуглуулга, урлагийн бүтээлүүд гэж хардаг.

6. Биткойныг хэн үүсгэсэн талаарх мэдээлэл нууц хэвээр 

Биткойныг Сатоши Накамото хэмээх эрхэм бүтээсэн гэдэг бөгөөд түүний талаар олон таамаг байдаг хэдий ч ганц хүн үү эсвэл хэсэг бүлэг хүмүүс үү гэдэг нь одоог хүртэл нууц хэвээр байдаг. 

7. Элон Маскийн твиттерийн жиргээ криптовалютын ханшид нөлөөлдөг

2021 онд криптовалютын үнэ огцом өсөхөд Элон Маск тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан бөгөөд түүнийг криптовалютуудын талаарх жиргээ хийж байгаа эсэхэд зах зээл үргэлж анхаарлаа хандуулдаг аж. Маск Tesla машины худалдан авалтыг тодорхой койнууд, криптовалютаар хийж болно гэдгийг зарласнаар биткойн, dogecoin болон криптовалютын зах зээлд эергээр нөлөөлж чадсан.

8. Зарим улс орнууд криптовалютыг хориглодог

Улс болгон криптовалют ашиглахыг зөвшөөрдөггүй. Жишээ нь: Туркэд криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрдөггүй бол Нигери улсад крипто биржийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хэдийгээр улс орнууд үйлчилгээ үзүүлэгчдийн хандалтыг зохицуулж, биржүүдийг хаадаг ч криптовалют ашиглахыг бүрэн хориглох нь бараг боломжгүй юм. 

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр