Крипто мэдлэг
OTC арилжаа гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?
OTC арилжаа нь төвлөрсөн биржээс гадуур арилжаа хийх боломжийг олгодог ба крипто зах зээлийн хувьд энэ нь криптог худалдах, худалдан авах арилжааны зах зээл юм.
Крипто OTC арилжаа нь хаалттай зах зээл дээр хоёр талын хооронд крипто хөрөнгийг шууд арилжаалдаг. Хөрөнгөө худалдаж буй хүн өөрөө үнээ тогтоодог ба худалдан авагч тал эсвэл худалдан авах сонирхолтой хүнтэйгээ хэлэлцээр хийх боломжтой. Хоёр тал тохиролцсон тохиолдолд ОТС арилжаа явагддаг. Арилжаа нь крипто-фиат, крипто-крипто, фиат-крипто гэсэн хэлбэртэй байж болдог.
ОТС арилжааны зах нь худалдан авагч болон худалдагч хоорондыг шууд холбодог платформ бөгөөд худалдан авагчдад тухайн хөрөнгийг худалдан авсан төлбөрийг хааш нь шилжүүлэх, хэрхэн шилжүүлэх талаарх мэдээллээр хангаж худалдагч тал төлбөрийг хүлээн авснаар хөрөнгийг шилжүүлдэг.
Өндөр дүнгээр арилжаа хийдэг арилжаачид, байгууллага, эрсдэлээс хамгаалах сангууд ихэвчлэн ОТС зах зээлийг ашиглан арилжаа хийдэг. Эдгээр худалдан авагч нь их хэмжээний хөрөнгөтэй ба арилжааны дүн нь ихэвчлэн $25,000-с дээш байдаг.
ОТС арилжаа хийх нь хэд хэдэн давуу талтай.
1-рт Хөрвөх чадвар: Ихэнх биржүүд маш бага хөрвөх чадвартай ба их хэмжээний захиалга биелүүлэх боломжгүй байдаг.
2-рт Нууцлал: Таны хийж буй арилжааг гуравдагч этгээд мэдэх боломжгүй.
3-рт Шууд арилжаа: Худалдагч болон худалдан авагч гүйлгээгээ шууд хийдэг учраас залилан хийх боломж маш бага байдаг.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр