Eng Байгууллага

Крипто мэдлэг

Веб 3.0 болон Блокчейний хамаарал юу вэ?

23-01-2023

crypto&blockchain

Блокчейн бол төвлөрсөн бус веб 3.0-ийн амин сүнс юм. Хэрэв веб 3.0-г барилга гэж үзвэл блокчейн болон крипто нь тус барилгын блокууд гэж ойлгож болно. 

Цаашилбал, блокчейн нь веб 3.0-ийн дэд бүтцийг бий болгох бөгөөд веб 2.0-т төвлөрсөн мэдээллийн төвлөрлийг сааруулдаг. Түүнчлэн, криптовалют нь дижитал мөнгөн гуйвуулгын арга бөгөөд веб 3.0 хэрэглэгчдэд дундын оролцогчгүй мөнгө илгээх, хүлээн авах, ашиглах боломжийг олгодог. Мөн криптовалютыг блокчейн, веб 3.0-т урамшууллын систем болгож ашигладаг нь хэрэглэгчдийг татах голлох аргуудын нэг болдог. 

Гэсэн хэдий ч веб 3.0 нь дан ганц блокчейн эсвэл криптовалют дээр суурилдаггүй ба machine learning, big data, хиймэл оюун ухаан (AI), internet of things (IoT), өргөтгөсөн бодит байдал (AR), виртуал бодит байдал (VR) болон бусад программууд нь веб 3.0 орчинд хүн шиг боловсронгуй аргаар мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. 

Мөн AR, VR зэрэг технологиуд нь метаверсийг хөгжүүлэхэд, виртуал ертөнцид хэрэглэгчид бодит мэдрэмж авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Жишээ нь: VR төхөөрөмж нь хэрэглэгчдэд болон худалдан авагчдад худалдан авалт хийхээсээ өмнө бүтээгдэхүүнтэй харилцах, туршиж үзэх боломжийг олгодог. 

Зөвхөн VR төхөөрөмж ашиглан виртуал ертөнцөд очихоос гадна 2022 онд метаверс-д газар эзэмшиж болдог болсноор энэ нь байгууллагуудад шинэ бизнес загвар, бүтээгдэхүүний боломжуудыг танилцуулсан юм. Мөн байгууллагууд хиймэл оюун ухаан болон блокчейн технологийг хослуулан бизнестээ ашигласнаар хэрэглэгчдийн мэдээлэл болон байгууллагын дотоод нууц мэдээллийг илүү аюулгүй хадгалах, хамгаалах боломжийг олгоно.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр