Eng Байгууллага

Крипто мэдлэг

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

134

Метаверс нь бидний ажилладаг орчин, хэв маягийг үндсээр нь өөрчлөх чадвартай ч хэрхэн ажлын орчинг өөрчлөх нь тодорхойгүй бөгөөд ажлын орчинг үндсээр нь өөрчлөхөд шаардагдах технологи бүрэн хөгжөөгүй, нөгөө талаас хэрэглэгчид метаверсийг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байгаа юм.

Сүүлийн хэдэн жилд бидний ихэнхи нь алсын зайнаас ажиллаж дассан. Энэхүү шилжилт нь бидний багтайгаа харилцах, ажиллах арга барилд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. Метаверс ашиглагчдын хэлж байгаагаар, мета виртуал ертөнц нь зайнаас ажилладаг ажилчдын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллийн урсгалыг хурдасгаж, оффисын хэрэгцээг бууруулж болно.

Гэсэн хэдий ч компаниуд хэрхэн ажилчдыг алсаас идэвхтэй, харилцаа холбоотой ажиллуулах талаар санаа зовнисон хэвээр байна. Метаверс технологийн ач холбогдлыг ойлгож хэрэглэж байгаа хэрэглэгчид, байгууллагын 39% нь VR, AR, MR, extended reality нь ирээдүйд тэдний брэндтэй харилцах харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа бол маркетеруудын 67% нь төсвийнхөө дөрөвний нэгийг эдгээрт зарцуулна гэж үзэж байна. 

Дүгнэж хэлэхэд, Метаверс дотор ажиллах нь хол сонсогдож магадгүй ч ажилчид үүнд дасан зохицоход бэлэн байгаа гэж үзэж байгаа бөгөөд хөгжүүлэлт, технологийн салбарын 5 ажилтны 3 нь VR төхөөрөмжийг ажлын байранд ашиглах сонирхолтой байгаа гэж судалгаагаар тогтоожээ. Мөн ажилчдын талаас илүү хувь нь бүрэн алсаас биш юмаа гэхэд зарим үед алсаас, зарим үед оффис дээр ажиллах холимог зохион байгуулалт хүсэж байгаа аж. Иймд компанийн удирдах албан тушаалтны хувьд өөрчлөлтөд дасан зохицож, багаа амжилттай ажиллахад шаардлагатай технологи, дэд бүтцээр хангах шаардлага үүсэж байгаа юм.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Веб 3.0 болон Блокчейний хамаарал юу вэ?

23-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр