Крипто мэдлэг
Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ
Криптовалютын адил NFT нь блокчейн технологид тулгуурладаг өвөрмөц хэрэглээтэй токен юм. Одоогоор, NFT нь дижитал урлагийн бүтээлүүдийн жинхэнэ эзэмшигчийг тодорхойлсон гэрчилгээ байдлаар голчлон хэрэглэгддэг. Гэхдээ бүх салбарт өмчлөлийг батлах, үнэн зөв, ил тод байх шаардлага үүсэж байгаа тул NFT хэрэглээ хурдацтай хөгжиж байна. Зарим жишээг доор дурдвал:
- Ресторан
Gary Vaynerchuk нь NFT эзэмшигчид зориулсан ресторан барихаар ажиллаж байгаа бөгөөд тухайн рестораны хувийн lounge-д орох боломжийг тухайн хүний NFT нь олгоно.
- Үл хөдлөх хөрөнгө
Виртуал үл хөдлөх хөрөнгө болон бодит үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг таних, шилжүүлэх, өмчлөлийг нотлох асуудлыг NFT-ээр дамжуулан шийдэх боломжтой болсон.
- Спорт
NBA Top Shots нь хэрэглэгчдэд NBA-н тоглолтын торгон мөчүүдийг албан ёсны өндөр чанартай видео бичлэгүүдийн хэсгээс NFT болгон авах боломжийг олгодог платформ юм. Тухайлбал, Top Shot дээрх хамгийн үнэтэй NFT бол Леброн Жэймсийн Коби Брайнтийн алдарт тохолтыг дуурайсан хэсэг байдаг. Мөн дуртай тоглогчийнхоо гарын үсгийг NFT-жүүлсэн хэлбэрээр авах, цуглуулах функцтэй болж байгаа.
- Хувцас
NFT нь мөн хувцасны салбарт ашиглагдаж эхэлсэн. Жишээ нь, Uniswap нь Ethereum Blockchain дээр Unisocks гэх нэртэй NFTтэй бөгөөд Unisocks нь цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн limited edition загварын оймснуудын бодит хэрэглээг төлөөлдөг. Ердийн NFT шиг арилжаалж, цуглуулж болох ба жинхэнэ оймсоор хүртэл солих боломжтой.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр