Крипто мэдлэг
Метаверсийн хөгжлийн 4-н үе шат
Метаверс нь хүн бүрт нээлттэй орчин бөгөөд хүн бүр метаверсийн нэг хэсэг болох боломжтой. Метаверсийг хэр олон хүн ашиглаж байгааг нарийн тодорхойлоход хэцүү байдаг ч одоогоор сард 400-н сая хүн тогтмол ашиглаж тодорхой хэмжээнд метаверсд өөрийн гэсэн хөрөнгөтэй гэж мэдэгджээ (Жишээ нь Decentraland, The Sandbox). Метаверс-д 160 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагийн хамгийн том жишээ нь Facebook/Meta юм. Тус компани аль хэдийн 10 тэрбум долларын хөрөнгө оруулсан ба “Metaverse”-ийг хөгжүүлэхийн тулд 10,000 гаруй шинэ хөгжүүлэгч авахаар төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.
Крипто болон блокчейнийг даган вэбийн шинэ эрин болон веб 3.0 гарсан бөгөөд түүнд суурилан Метаверс нь дөрвөн үе шатын дагуу хөгжинө гэж таамаглаж байна. 2030 оноос өмнө технологи нь бүрэн боловсорч гүйцэхгүй гэж үзэж байгаа хэдий ч байгууллагууд одооноос эхлэн технологи, бүтээгдэхүүнээ метаверс-д оруулах стратеги баримталж шинэ чиг хандлагын дагуу хөгжих хэрэгтэй.
1-р шат
Блокчейн протоколуудыг ашиглан веб 3.0-ийн дэд бүтэц, түүний хөгжлийн суурь тавигдаж, NFT бий болсноор хүмүүс дижитал хөрөнгийг эзэмших боломжтой болсон. Виртуал ертөнцийн хувьд VR технологийн тусламжтай чихэвч, хоёр гар удирдлагыг ашиглан виртуал ертөнцөд нэвтэрч байгаа хэдий ч энэ нь зөвхөн бидний хараа, сонсголын мэдрэхүйд нөлөөлдөг учир виртуал ертөнцийг бүрэн мэдрүүлж чаддаггүй байна.
2-р шат
2 дахь шат бол таны бүх биеийг виртуал ертөнцөд оруулж, хөдөлгөж, хүрэх мэдрэмжийг дэмжинэ. Бүтэн биеийн хөдөлгөөн, хүртэхүйн мэдэрхүйд туслах биеийн костюм, олон чиглэлд хөдлөх боломжтой талбай гэх мэт шинэ технологи, хэрэгслүүд нь бодит орчин-г 100% гэж үзвэл таньд 80% хүртэл бодит мэдрэмж өгөх боломжтой. Учир нь хүний таван мэдрэхүйн үнэр, амт байхгүй хэвээр байна.
3-р шат
Гуравдугаар шатыг Advanced VR гэж нэрлэдэг бөгөөд энэ шатанд Neurotech гэх технологийг ашиглана. Тухайн технологи нь виртуал орчныг бүрэн хуулбарлаж, тухайн орчныг тархинд дохио хэлбэрээр илгээх технологи юм.
Advanced VR нь бидний тархинд төсөөлөл бий болгож, бие махбод одоогийн орон зайд хэвээр үлдэх ч ухамсар нь хүссэн газартаа очих боломжийг олгоно. 3-р шат нь хүмүүсийг метаверс рүү шилжих гол түлхэц болж өгөх бөгөөд метаверсд хүмүүс хоорондоо харилцаа үүсгэх, гэрлэх зэрэг бусад хүмүүстэй гүн гүнзгий харилцаатай байх боломжтой болдог. Өөрөөр хэлбэл Метаверст секс хүртэл хийх боломжтой болно.
4-р шат
Метаверс болон бодит ертөнц нь огт ялгагдахын аргагүй болж метаверс-д тархиа байршуулах боломжтой болсноор хүний бие байхгүй байсан ч амьдрах боломжтой болно. Дэлхийд хил хязгаар, улс орно гэж байхгүй болно гэж үзэж байгаа бөгөөд хүний бие байхгүй байсан ч амьдарч, тархиа хиймэл дагуулаас хиймэл дагуул руу, орчлон ертөнцөөр дамжуулж гэрлийн хурдаар бусад гараг, галактикууд руу аялах боломжтой болно.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр