Eng Байгууллага

Крипто мэдлэг

Блокчэйн технологийн тухай ойлголт

09-03-2022

Ихэнх хүмүүс Блокчэйнээс илүү Биткойныг сонирхон судалдаг. Харин Блокчэйны талаар сонссон хүмүүсийн ихэнх нь "зүгээр л Биткойны арын технологи" гэсэн л ойлголттой байдаг.
Хэдийгээр Биткойн нь Блокчэйн технологийн хамгийн түгээмэл хэрэглээ хэдий ч энэхүү технологи нь түүнээс ч их чадавхтай. Магадгүй манай эрэн үеийн хамгийн инновацилаг технологи болж бидний амьдралыг үүрд өөрчилж ч болох юм.
Блокчэйн болон Биткойны хоорондын уялдааг энгийнээр тайлбарлавал интернэт болон и-мэйлээр жишээ авж болно. И-мэйл явуулж, хүлээн авахын тулд танд интернет хэрэгтэй. Үүнтэй адилаар крипто мөнгийг хэрэглэхийн тулд танд Блокчэйн технологи хэрэгтэй. Харин интернетийн зориулалт зөвхөн имэйл хүлээн авах байдаггүй шиг Блокчэйн технологи ч криптовалютаар хязгаарлагдахгүй.

Блокчэйн гэж юу вэ?

Энгийнээр бол блокчэйн нь тархмал бүтэцтэй мэдээллийн бааз юм. Блокчэйн нь мэдээллийг блок хэмээн нэрлэсэн багцууд дээр хадгалдаг бөгөөд эдгээр блокуудын ар араасаа дэс дараалан тасралтгүй холбогдсон байдлыг "Блокчэйн" буюу блокуудын гинжин хэлхээ хэмээн томьёолж буй юм.
Эдгээр блок тус бүр 3 гол элементийг агуулдаг.
1. Мэдээлэл - Биткойноор жишээлбэл гүйлгээний дүн, илгээгч болон хүлээн авагчийн мэдээлэл зэрэг,
2. “Hash” алгоритм - Тухайн блок дээрх мэдээллийн цор ганц давтагдашгүй байдлыг илтгэж байдаг хүнээр бол хурууны хээ, гарын үсэг зэрэгтэй адилтгах зүйл,
3. Өмнөх блокын “Hash” алгоритм - Блок бүр нь өмнөх блокынхоо мэдээллийг давхар агуулж байдаг бөгөөд энэ шинж чанар нь блокчэйнийг хамгийн найдвартай технологи болгож байгаа гол хүчин зүйл юм.
Жишээлбэл А блокыг хакердахад түүний “Hash” буюу давтагдашгүй байдал өөрчлөгддөг бөгөөд түүний дараагийн блок болох Б дээр агуулагдаж байгаа А блокын мэдээлэлтэй зөрөх учраас тухайн блокыг хүчингүй болгох замаар Блокчэйн аюулгүй байдлаа хадгалдаг.

cb-1 

Блокчэйнийг бусад төрлийн мэдээллийн бааз, хяналтын системээс ялгаатай инновацийн технологи болгодог дараах шалтгаанууд байдаг.
1. Төвлөрсөн бус шийдэл - Талууд мэдээллийг дундын зуучлагчгүй шууд солилцдог бөгөөд блокчэйн сүлжээний бусад хэрэглэгчид өөрсдөө гуравдагч этгээдийн үүргийг гүйцэтгэдэг учраас төвлөрсөн сүлжээг бодвол илүү хурдан бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
2. Мэдээллийг хянах, хадгалах чадвар - Өгөгдлийг олон серверт тархаан боловсруулж хүчийг зохицуулснаар түүний хувиршгүй бүтцийг хадгалдаг.
3. Найдвартай байдал ба итгэлцэл - Блокчэйн сүлжээнд холбогдсон бүх компьютер блокуудад хадгалагдаж байгаа мэдээллийн үнэн зөв байдлын баталгаа болж байдаг.

cb-2 

Блокчейн технологи нь криптовалютын зах зээлээс гадна эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүч, усны менежмент, хангамжийн удирдлага, олон нийтийн аюулгүй байдал, боловсрол зэрэг интернетийн сүлжээгээр хийгдэж болох бүх төрлийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад ашиглагдах боломжтой.

 cb-3

Блокчэйн технологи нь мэдээллийг дараах байдлаар хадгалж, шинэчилж, солилцдог.
1. Хэрэглэгч гүйлгээ хийхэд тухайн гүйлгээний мэдээлэл кодлогдсон мессеж хэлбэрт орж програмчлагдана.
2. Кодлогдсон мессежийг P2P сүлжээний бүх “Validator” буюу баталгаажуулагчид руу дамжуулна.
3. Гүйлгээг сүлжээгээр баталгаажуулна.
Эсвэл сүлжээгээр баталгаажаагүй гүйлгээг хүчингүй болгоно.
4. Баталгаажсан гүйлгээг блок болгон сүлжээнд нэмнэ.
5. Бүртгэлд блок болон нэмэгдсэн мэдээллийг хасах болон засах боломжгүй тул аюулгүй бөгөөд өөрчлөгдөхгүй төлөвт шилжинэ.
6. Блок нэмэгдэх тутамд бүртгэл автоматаар шинэчлэгддэг.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn