Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптовалют гэж юу вэ?

09-03-2022

Криптовалют гэж чухам юу болох, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг уламжлалт мөнгөн дэвсгэрт болон түүний дижитал хувилбараас юугаараа ялгаатай болохыг та төдийлөн сайн мэдэхгүй бол энэхүү нийтлэлийг танд зориулан бэлтгэлээ.

Энгийнээр хэлэхэд криптовалют нь дижитал мөнгөний шинэ хэлбэр юм. Та уламжлалт мөнгийг ч дижитал хэлбэрээр хоорондоо шилжүүлж болно. Гэхдээ криптог уламжлалт мөнгөнөөс ялгаатай болгодог гол зүйл нь түүний арын технологи байдаг. Технологи нь хэнд хамаатай юм гэж үү? Ихэнх криптовалютууд нь блокчэйн технологи дээр суурилсан төвлөрсөн бус сүлжээтэй бөгөөд тэдгээр нь ямар нэгэн төв байгууллага, засгийн газрын хөндлөнгийн оролцоо, залилан мэхлэлт зэргээс хамгаалагдсан байдгаараа онцлогтой.

Криптовалютын шийдлүүдийг дараах жишээнүүд дээр дэлгэрэнгүй тайлбарлая.


1. Бидний хэрэглэдэг улсын мөнгөн тэмдэгтийг засгийн газраас баталгаа өгөн гаргадаг бөгөөд төв банкаар дамжуулан удирддаг. Улс орны засгийн газрууд мөнгийг их хэмжээгээр хэвлэснээр алдагдлаа бууруулах, өр зээлээ дарах зэрэг хэсэгхэн хугацааны хямралыг давдаг ч энэ нь эргээд инфляцийг хөөргөдөж хүмүүсийн гар дээрх мөнгийг үнэгүйдүүлэх гол шалтгаан болдог. Харин криптовалютын хувьд анх гарахдаа л тодорхой тооны хязгаартай байхаар програмчлагдсан байдаг бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх болон удирдах боломжгүй юм.


2. Хөрөнгөө зөвхөн өөрөө удирдах боломжоор хангагдсан. Хэдийгээр та өөрийн мөнгөө өөрөө захиран зарцуулж буй мэт боловч засгийн газар болон төв банкинд түүнээс илүү эрх мэдэл байдаг. Ихэнх улсын засгийн газарт таны бүх дансыг царцааж хаанаас ч түүнд нэвтрэх боломжгүй болгох бүрэн эрх нь байдаг бөгөөд зарим тохиолдолд өвлүүлэн үлдээх гэрээслэлгүй бол таны хөрөнгийг шууд улсын өмч болгон авна.


3. Уламжлалт мөнгөөр гүйлгээ хийхэд банк болон дундын зуучлагчийн үйл ажиллагаанаас хамааралтай удаашрал, үйлчилгээний өндөр шимтгэл төлөх гэх мэт асуудлууд үүсдэг. Жишээ нь улс хооронд гүйлгээ хийхэд банкны үйл ажиллагаа, цагийн зөрүү гэх мэтээс шалтгаалан 48 цаг хүлээх бол хамгийн наад захын асуудал байдаг. Харин таны шилжүүлсэн биткойн 15 минутаас 1 цагийн дотор л тухайн дансанд орно.


4. Дэлхийн хүн амын бараг тал хувь нь банкны үйлчилгээний гадуур үлддэг. Харин тэдний ихэнх хувь нь гар утас хэрэглэдэг байна. Криптовалют нь эдгээр хүмүүст банкны шаардлагагүйгээр гүйлгээ хийх боломжийг олгоно.


5. Эрх мэдэл хэт нэг дор төвлөрхөөс сэргийлэх, ингэснээр авилгыг бууруулах, сонгуулийг шударгаар явуулах гэх мэт нийгмийн асуудлуудыг шийдэх нь криптовалютын арын технологи болох блокчэйний үндсэн концепт байдаг.

Санхүүгийн салбарт криптовалют болон блокчэйн технологи хувьсгал хийгээд хэдийн 10 гаруй жил өнгөрсөн ч хамгийн их танигдсан Биткойн л гэхэд төдий л олон салбарт хэрэглээ болж чадаагүй байна. Гэсэн хэдий ч блокчэйний үндсэн концепт, инновацилаг шийдэл нь бидний ирээдүйтэй салшгүй холбоотой бөгөөд криптовалютын үнэ цэн улам өссөөр байгаа нь түүнийг арилжаа болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах гол хүчин зүйл болоод байна

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn