Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптовалютын хууль эрх зүйн орчин, хөгжлийн үе шат

09-03-2022

Криптовалютын зохицуулалт нь койныг анх ангилахаас эхэлсэн бол өнөөгийн байдлаар эрх зүйн тодорхой түвшинд зохицуулагдах болжээ.

huuli

1. Эхний алхмууд ~2013-2015
- Европын холбооны Мөнгө угаахтай тэмцэх заавар журам, АНУ-ын Банкны нууцлалын акц, Мөнгө угаахтай тэмцэх хууль зэрэгт виртуал мөнгөн тэмдэгтийг нэмж тусгах байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд виртуал мөнгийг ашиглахын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн.
- Крипто хөрөнгийн талаар сэрэмжлүүлэг өгөх бүр хориглох хүртэл олон янзын арга хэмжээ авч байв.
- Крипто хөрөнгө гэж чухам юу болохыг тодорхойлох болон түүнд татвар ногдуулах талаар хэлэлцүүллэгүүд хийгдэж эхлэв. (Жишээ нь: Герман улсад “дансны нэгж”-ийг тодорхойлсон”)

2. Токены Ангилал ~2016-2018
- АНУ, Европын холбоо болон Швейцарь зэрэг улсууд токены дараах 3 төрөл байгааг хүлээн зөвшөөрсөн. Үүнд:
1. Security token -Үнэт цаасны токен (ердийн өмчийн болон өрийн хэрэгслүүдтэй төстэй шинж чанартай, хөрөнгө оруулалтын токен/крипто хөрөнгө гэж мөн нэрлэдэг.)
2. Currency token - Валют токен (виртуал валют)
3. Utility token - Хэрэглээний токен (бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний эрхийг төлөөлнө.)
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) Аюулгүй байдлын журамд нийцээгүй “low hanging fruits” буюу “хурдан хялбараар өсдөг“ токенуудын эсрэг хуулийн арга хэмжээ авж эхлэв.

3. Зохицуулалтын эрчимжүүлсэн арга хэмжээнүүд ~2019+
- Швейцарь, Франц, Люксембург, Лихтенштейн зэрэг улсуудад төрөл бүрийн хөрөнгийн бүртгэлийг DLT буюу Тархмал бүртгэлийн системд шилжүүлэн бүртгэх боломжтой болсон.
- Үнэт цаасны токен арилжаанд дагаж мөрдөх тодорхой удирдамжууд бий болсон бөгөөд ингэснээр хууль зохицуулалтын шаардлагыг багасгах боломж үүсч байгаа. (Жишээ нь: Швейцарьт)
- Крипто хөрөнгийн биржүүдэд тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг илүү хялбарчилсан. (Жишээ нь: Гибралтар, Люксембург зэрэг улсуудад)
- Крипто хөрөнгийн талаарх ойлгомжтой тодорхойлолт бий болсон.
- Хамгаалалт/ кибер аюулгүй байдлын шинэ журмуудыг тогтоосон.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn