Eng Байгууллага

Крипто мэдлэг

NFT гэж юу вэ?

14-03-2022

NFT нь богино хугацаанд крипто зах зээлийн экосистемийн нэгэн томоохон хэсэг болж хүч түрэн гарч ирж байгаатай холбогдуулан NFT-н талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дижитал урлагийн бүтээлүүд болон бодит бүтээлүүдийн дижитал хувилбар нь Smart contract (Vechainthor, Ethereum, Polygon(MATIC), Flow blockchain, Wax Blockchain гэх мэт) буюу Ухаалаг гэрээн дээр бичигдэн mint хийгдсэнээр Non-Fungible-Token үүснэ.

 nft-1

Non-Fungible-Token гэдэг нь өвөрмөц бөгөөд өөр зүйлээр солих боломжгүй токен гэсэн утгыг илэрхийлж байгаа бөгөөд NFT нь цор ганц л байдгаараа бусад төрлийн токеноос онцлогтой.
*Smart contract гэдэг нь - Тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж буй 2 талын заасан нөхцлүүд бүрдэхэд үйлдлийг гүйцэтгэдэг блокчэйн дээр суурилсан програм юм. Ухаалаг гэрээ нь 3 дахь эдгээдийн оролцоогүйгээр зөвшилцөлд хүрэх боломжийг хангаж чаддагаараа онцлогтой.
*Mint гэдэг нь - Дижитал хөрөнгийг блокчэйн дээр хадгалах үйл явц юм.

NFT Хэрэглээ
NFT нь аль хэдийн зам тээвэр, соёл урлаг, эрүүл мэндийн үйлчилгээ, уул уурхай, хүнс, үл хөдлөх хөрөнгийн салбаруудад дараах байдлаар хэрэглэгдэж байна.

 ddd           ggghj

NFT болон бусад токены ялгаатай талууд
Шинж чанар:
- Хуваагддаггүй - Та 0.1 биткойн худалдаж авах боложтой бол 0.1 NFT худалдаж авах боломжгүй.
- Цор ганц - NFT 1 л байдаг бол биткойн 21,000,000 хүртэл байх боломжтой.
- Орлуулшгүй - Та биткойныг бусад төрлийн криптовалюттай тогтсон ханшаар худалдаж авах боломжтой жишээ нь BTC/ETH, BTC/BCH гэх мэт, харин NFT-д энэ нь боломжгүй.
Бодит амьдрал дээрх хэрэглээ:
- NFT-г оюуны өмч, лиценз, урлаг спорт, уран сайхны бүтээлүүдийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг бол бусад төрлийн токенуудыг төлбөр, урамшууллыг хэрэгсэл болгон ашигладаг.

yyyy            bbbb

NFT факт
- The First 5000 Days нэртэй NFT нь $69.9 саяар зарагдаж түүхэн амжилт тогтоож байсан.
- CryptoPunk нэртэй цуглуулга нь хамгийн үнэтэй цуглуулгуудын нэг бөгөөд $6.9 саяар зарагдаж байжээ.

 

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn