Eng Байгууллага

Крипто мэдлэг

Дижитал хөрөнгийн биржүүд

17-03-2022

Дижитал хөрөнгийг худалдан авах олон арга байдаг. Эдгээрээс хамгийн олонд танигдсан арга нь л криптовалютын биржээр дамжуулан худалдах авах бөгөөд арилжааны зорилгоосоо хамаарч та бусад олон төрлийн худалдан авалтын аргуудыг мэдэх хэрэгтэй.

Энэ нийтлэлээрээ бирж, брокер болон бусад крипто хөрөнгө борлуулагчдын үйл ажиллагаа, онцлогийг товч танилцуулъя.

 

Дижитал хөрөнгийн бирж

Биржүүд таны мөнгийг уламжлалт байдлаар хүлээн авч Bitcoin, Ethereum гэх мэт криптовалют болгон солих үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Гэсэн ч крипто биржүүд хоорондоо мөн ялгаатай байдаг. 

Товчхондоо:

Centralized cryptocurrency exchange (CEX) - Төвлөрсөн криптовалютын бирж - Уламжлалт хувьцааны биржүүдтэй ижил байдлаар үйл ажиллагаа явуулдаг. 

Decentralized cryptocurrency exchange (DEX) - Төвлөрсөн бус криптовалютын бирж - Криптогийн үндсэн философи буюу төвлөрсөн бус байдлыг хадгалж зорилготой үйл ажиллагаа явуулдаг бирж

Hybrid cryptocurrency exchange - Хосолсон криптовалютын бирж -  Крипто зах зээлийн дараагийн үе нь хэмээн үзэж байгаа бөгөөд төвлөрсөн ба төвлөрсөн бус биржүүдийн үйл ажиллагааг хослуулан явуулдаг.

 

CEX - Төвлөрсөн бирж

Уламжлалт хувьцааны  биржтэй ижил үүрэг гүйцэтгэж худалдан авагч, худалдагчийг зуучлах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд  2 талын хооронд хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авдаг. Төвлөрсөн гэдэг нь та хэн нэгнээр мөнгөө удирдуулж байгаа гэж ойлгож болно.

⦁ Та биржид мөнгө өгнө.

⦁ Бирж таны мөнгийг хадгална.

⦁ Та бирж дээр худалдан авахад бэлэн байгаа криптовалютыг харна.

⦁ Биржээс хамаарч криптовалют худалдан авах мөнгөн дүнгээ фиат валютаар сонгоно.

⦁ Криптовалютаа авах захиалга өгнө.

⦁ Таны захиалгыг биелүүлэх зарах захиалга өгсөн хүнийг платформ олно. Ингээд таны захиалга биелэж худалдан авалт хийгдэнэ.

Ихэнх төвлөрсөн крипто биржүүд crypto/crypto хослолуудыг санал болгодог бөгөөд энэ нь 

нэг криптог өөр нэг криптогоор худалдан авж байгаа хэрэг юм.

Харин fiat/crypto хослол нь фиат валютаар криптовалют худалдан авах боломжийг олгодог. 

 

DEX - Төвлөрсөн бус бирж 

Төвлөрсөн бус бирж нь таны мөнгийг хадгалдаггүй бөгөөд өөрөөр шууд худалдан авагч, худалдагч нарыг талбар гэж хэлж болно. 

Та өөрөө банк болж өөрийнхөө хөрөнгийг өөрөө удирдах боломжийг төвлөрсөн бус бирж олгодог. Төвлөрсөн бус биржийн хэрэглэгчид төвлөрсөн биржийг криптовалютын арилжаанд тохиромжгүй гэж нилээдгүй буруутгадаг.

Энд олонд танигдсан зарим төвлөрсөн бус биржээс дурдвал:

IDEX, Waves DEX, Stellar DEX, Bisq DEX зэрэг юм.

 

DEX-д тулгарч болох асуудал

Төвлөрсөн бус биржүүд халдлагад өртөх магадлал маш бага. Гэвч нөгөө талд та өөрийнхөө хөрөнгийг биржид түгжих эрсдэлтэй байдаг. Учир нь хэрвээ та нэвтрэх нууц үгээ мартаж олон дахин буруу нууц үг оруулвал систем таныг халдлага хийх гэж байна гэж хүлээн авдаг. Мөн түүнчлэн DEX дээр хөрвөх чадвар болон арилжааны хэмжээ илүү бага байдаг.

Хөрвөх чадвар гэдэг нь та хэр хурдан криптохудалдан авч, худалдаж байгааг хэлнэ. Яг таны хүссэн үнийн дүнгээр худалдан авах нэгэн төвлөрсөн бус бирж дээр дутмаг байдаг.

Зарим тохиолдолд төвлөрсөн бус биржээс мөнгө буцаан татахад хүндрэлтэй байдаг. Учир нь тогтсон валют (flat) байдаггүй. Мөнгө буцаан татахад илүү шимтгэл төлөх, мөн удаашрах зэрэг хүндрэл байдаг. Захиалга цуцлах, крипто хөрөнгөө шилжүүлэх, зарах гэх мэтэд нилээдгүй цаг ордог.

 

Хосолсон биржүүд 

Хосолсон биржийн хувьд дээрх 2 биржийн давуу талуудыг хослуулсан байдаг. Энэ нь төвлөрсөн биржийн арилжааны хэмжээг төвлөрсөн бус биржийн нууцлалтай хослуулсан гэсэн үг юм. Энэ төрлийн бүржүүдийг крипто арилжааны ирээдүй гэж харж байна.

Хосолсон биржүүд уламжлалт биржүүдээсилүү хурдан бөгөөд амарханаар арилжаа хийх боломжийг хэрэглэгчдэд санал болгож байна. 

Хосолсон биржийг мөн хагас-төвлөрсөн бус бирж гэж нэрлэдэг ба блокчэйнээс гадуур бас дотуур гүйлгээ хийгддэг. Блокчэйний гадуур гүйлгээ хийж таны крипто хөрөнгийг үнэлэн хөдөлгөж чаддаг гэсэн үг юм.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn