Крипто мэдлэг
2022 оны шилдэг 3 крипто нод төслүүд /2022.02.22/
2022 онд нэмэлт орлого олох боломжтой Crypto Node-н 3 шилдэг төслүүдийг танилцуулж байна.
2022 он эхлээд крипто зах зээлд ээлгүй байсан нь 2021 оны босго хэтэрхий өндөр байсныг илтгэж жижиг төслүүдийн үнийг буулган тогтворжуулсан гэхэд хэлсдэхгүй. Гэсэн ч 2022 онд дан ганц крипто арилжаа бус крипто node гэх ойлголт илүү эрчийг авч түүн дээр суурилсан төслүүд эрчимтэй хөгжиж байна.
Тэгвэл Крипто node (Crypto node) гэж юу вэ?
Крипто node нь блокчэйны гүйлгээг хянадаг компьютер ба энэхүү үйлчилгээг үзүүлснээр шимтгэл авах зарчимаар ажилладаг.
2022 он эхэлсээр амжилттай яваа 3 node төслийг танилцуулая.
1. STRONGBLOCK
Ханш: $492
Node үүсгэхэд шаардлагатай хэмжээ: 10 STRONG
Өдрийн урамшуулал: 0.093 STRONG
Strongblock нь 2 жилийн өмнөөс ашиглагдаж эхэлсэн бөгөөд энэ төрлийн бусад төслүүдтэй харьцуулахад нилээн хуучных гэж хэлж болно. Гэсэн ч сүүлийн 2 жилийн хугацаанд Ethereum болон Matic node-г нэгтгэж байгаа нь түүний үйл ажиллагаа улам чанаржиж байгааг нь илтгэнэ.
https://strongblock.com/index.html
2. THOR FINANCIAL
Ханш: $175
Node үүсгэх шаардлагатай хэмжээ: Odin түвшний node үүсгэхэд 78.125 THOR, Heimdall node үүсгэхэд 1.250 THOR
Өдрийн урамшуулал: 1.02 THOR (Odin түвшин)
THOR FINANCIAL нь бүтээгдэхүүнээ анх танилцуулахдаа л маш өндөр шагнал урамшуулал амлаж байсан нь хэрэглэгчдэд итгэмээргүй санагдаж байсан ч одоог хүртэл үүнийгээ тогтмол биелүүлсээр байгаа нь тэдний одоогийн амжилтын үндэс болж байна.
https://www.thor.financial/
3. VAPORNODES
Ханш: 0.074 цент
Node үүсгэх шаардлагатай хэмжээ: 15000 VPND
Өдрийн урамшуулал: хөрөнгө оруулалтын 1%
Vapornodes нь зах зээлд шинээр хүч түрэн орж байгаа төслүүдийг нэг бөгөөд node үүсгэхэд шаардлагатай хэмжээ нь 15000 VPND буюу $1110 байдаг ч, сарын тогтмол орлого $330 (өдөрт $11) байдаг нь бага хөрөнгө оруулалтаар хангалттай хэмжээний тогтмол орлого олох боломжийг олгодог.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр