Eng Байгууллага

Крипто мэдлэг

Крипто хэтэвчний хэрэглээ

17-03-2022

Уламжлалт хэтэвч нь таны хөрөнгийг (бэлэн мөнгө, банкны карт, биеийн байцаалт гэх мэт) нэг газар төвлөрүүлэхэд хэрэглэгддэг. Технологийн хөгжилтэй холбоотойгоор орчин үед хэтэвчний энэ хэрэглээ ч бас өөрчлөгдөж байна.

Crypto wallet буюу Крипто хэтэвч нь таны үнэт зүйлсийг 1 газар хадгалахаас гадна тэдгээрээр гүйлгээ хийх боломжийг бас олгодог.

Крипто хэтэвчийг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал:

Крипто хэтэвч нь таныг дижитал хөрөнгөө удирдахад тусладаг хэрэгсэл бөгөөд уламжлалт хэтэвчээ заавал биедээ авч явахгүйгээр хөрөнгөө дижитал хэлбэрээр нь байнга өөртөө хадгалах боломжийг олгодог. Крипто хэтэвч үгүй бол крипто гэх ойлголт бүхэлдээ байх боломжгүй гэж хэлж болно. Учир нь хэтэвч бол крипто зах зээлийн амин сүнс гэхэд хэлсдэхгүй.

 
Крипто хэтэвчийн талаарх чухал ойлголтууд 
 

Wallet address буюу Хэтэвчийн хаяг давхцах боломжгүй бөгөөд таны хэтэвч андуурагдах магадлал тун бага байдаг.

Хэтэвчийн хаяг жишээ:

1A1zP1eP5QGefi2DMPTfTL5SLmv7DivfNa

Таны харж байгаачлан хэтэвчийн хаяг нь том, жижиг үсэг болон тоо агуулсан байдаг. Таны хэтэвчийг хаягийг хадгалж байгаа төхөөрөмж хангалттай нууцлалтай бол алдах боломжгүй бөгөөд заавал энэхүү хаягаа цээжлэх шаардлагагүй.
 

‘Private key’ гэдэг нь энэхүү хаягийн гол нууц үг бөгөөд ‘Public key’ нь бас нэгэн нууцлал болж өгдөг ба хакердуулах, халдлагад өртөхөөс маш сайн хамгаалж өгдөг.

Жишээ нь:
Private key: 03bf350d2821375158a608b51e3e898e507fe47f2d2e8c774de4a9a7edecf74eda
Public key: 99b1ebcfc11a13df5161aba8160460fe1601d541


Харахад 2 нууц код харагдаж байгаа ч хоорондоо холбогдсон байдаг. Та эдгээр тоог өөрийн дижитал хэтэвчээр гүйлгээ хийх болгондоо ашиглана.
 
Крипто шилжүүлэг хийхэд эзэмшигч нь өөр нэгэнд эзэмших эрхээ шилжүүлж байгаа хэрэг юм. Ингэхдээ криптовалют дээр үүссэн Public key-г тухайн хүнд өгдөг. Public key-г авсан хүн түүнийгээ Private key-р тайлж ашиглах боломжтой болно.

Бусад төрлийн хэтэвчүүд
 
Дижитал хэтэвч болон крипто хэтэвч нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг юуны өмнө онцлох нь зүйтэй. Та банкны апп, Apple pay зэргээр дамжуулан утсаараа гүйлгээ хийх нь дижитал хэтэвчийн жишээ юм. Гэвч крипто хэтэвч нь арай өөр төрлийн ойлголт бөгөөд хэрэгцээнээс хамаарсан өөр өөр төрлийн сонголттой байдаг. 

 
  Програм хангамж Онлайн Техник хангамж Цаасан
Давуу тал Хэрэглэгч удирдана, хамгаалалт сайн, Блокчэйн суулгах шаардлагагүй, бүх төрлийн төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой. Өөрийн хэрэглэж буй төхөөрөмждөө нууц үгээ хадгалах боломжтой, Нууц үгээр дахин сэргээх боломжтой. Маш баталгаатай, халдлагад өртөх боломжгүй, урт хугацаагаар хадгалахад тохиромжтой.
Сул тал Койн тус бүртээ блокчэйн суулгах шаардлагатай Халдлагад өртөх магадлалтай, хамгаалалт сул Бүх койныг дэмждэггүй Гүйлгээ байнга хийхэд  тохиромжгүй
Жишээ Electrum, Armory Blockchain, MyEtherWallet Ledger, Trezor QR

cw

2. Online wallet
Онлайн хэтэвч нь хангалттай өндөр хамгаалалттай биш ч жижиг хэмжээний криптовалют-д маш том давуу талуудыг олгодог. Онлайн хэтэвч нь крипто хэтэвчийг интернетийн сүлжээгээр хянах боломжийг олгодог. Тиймээс интернеттэй л бол койн худалдаж авах, гүйлгээ хийхэд асуудал гарахгүй. Таны онлайн хэтэвчийн кодыг өөрийн сервер дээр хадгалдаг.

ow
 
3. Mobile wallet
Гар утсан дээрээ хэтэвчтэй болно гэсэн үг бөгөөд криптогоор шууд худалдан авалт хийх боломж үүснэ. Бусад төрлийн хэтэвчнүүд гар утасны хувилбартай байдаг ч, зөвхөн утсан дээр л ажилладаг төрлийн хэтэвчүүд байдаг.

 mw

4. Desktop wallet
Та desktop хэтэвчийг өөрийн компьютертээ татаж суулгаснаар ашиглах боломжтой. Интернет сүлжээнд холбогдоогүй тохиолдолд илүү найдвартай хэрэгсэл болох ч ингэснээр ‘cold wallet’ болдог гэж үздэг. Интернет сүлжээнд холбогдсон тохиолдолд халдлагад өртөх магадлалыг ихэсгэдэг сул талтай. Энэ сул тал дээр одоогийн байдлаар шийдэл олдоогүй.
dw

5. Hardware wallet
Hardware хэтэвч нь одоогийн байдлаар криптовалютын хамгийн найдвартай хэтэвч гэж хэлэхэд хэлсдэхгүй. ‘Private’ түлхүүрээ хадгалах, гүйлгээ хийхээс бусад үед идэвхгүй байдаг учраас ‘cold wallet’ гэж үздэг. Hardware хэтэвч их хэмжээний криптог хадгалахад илүү тохиромжтой. Их хэмжээний хөрөнгө хадгалдаг учир эрсдлийг багасгах зорилгоор hardware хэтэвчийг ашиглахыг зөвлөж байна.


hw

6. Paper wallet
Та өөрийнхөө Public болон Private түлхүүрийн QR кодыг хэвлэж аваад хэрэглэх боломжтой.