Eng Байгууллага

Крипто мэдлэг

Хялбараар криптотой болох аргууд

17-03-2022

Өмнөх нийтлэлээр криптотой болох талаар бичиж байсан бол энэхүү нийтлэл нь түүнээс арай хялбар аргаар криптотой болох боломжийг танилцуулая.


⦁ Аппликэйшн

Android болон iOS үйлдлийн систем дээр бага ажилбараар, худалдаж авах шаардлагагүйгээр ашиглаж крипто олборлох олон төрлийн апп байдаг.

Sweatcoin, Smiles, MillionSteps гэх апп - уудыг хэрэглээд алхалт, дасгал хийх тутамдаа тэдний нэр дээрх токенийг авч болдог. Одоогийн байдлаар нийт 9.7 их наяд алхалтыг токен болгон хувиргасан байдаг.

Холбоос: sweatco.in;  join.smilesbitcoin.com;  milionsteps.app.link

Current music гэх апп дээр бүр өөрийн дуртай радио, дуртай дуугаа сонсоод токен авах боломжтой.

Холбоос: current.us


⦁  Тоглоом

Sandbox, Sorare гэх мэт тоглоомуудыг тоглож хожвол Bitcoin, Ethereum гэх мэт криптогоор урамшуулдаг. 

Arc8 нь дан ганц тоглоом биш платформ дээр тоглоом тоглож түүгээрээ крипто олж тоглоомын дундуур өөр токеноор урамшуулал авах боломжийг олгодог.

Холбоос: www.sandbox.game;  sorare.com

 

⦁ Бичлэг үзэх 

Coinmarketcap, Coinbase гэх мэт платформ дээр тавигдах сорилтуудыг гүйцэтгэж бичлэг үзсэнээр  криптотой болох боломжтой. Sandbox, SushiSwap, гэх мэт криптог Coinmarket дээр ердөө бичлэг үзээд олох боломжтой.

Холбоос: coinmarketcap.com;  www.coinbase.com;  

 

Веб хөтөч ашиглан сурталчилгаа үзэх

Сурталчилгаа бүрээс крипто олох боломжгүй ч “Brave” хөтөчийг ашигласнаар сурталчилгааг үзсэнээр өөрсдийн нэр дээр гаргаж буй BAT токенийг олох боломжтой. 1 удаа олох криптовалютын хэмжээ бага ч гэлээ өдөрт чамгүй хэмжээний крипто олж болно.

Холбоос: brave.com/brave-rewards/;  presearch.org/


⦁ AIRDROP

Төвлөрсөн бус санхүүгийн экосистемийн нэг хэсэг нь урамшуулал буюу airdrop юм. 

Ethereum-н том хэсэг болох OpenSea, Metamask гэх мэт зах зээл нь airdrop тогтмол хийдэг.

Сая саяар биш юмаа гэхэд мянга мянган токен авах боломж танд байгаа. Тиймээс та зах зээлийн мэдээллийг нь тогтмол авч үнэгүй токен авах боломжийг битгий алдаарай.

Шилдэг 50 NFT болон койн Airdrop жагсаалтыг танд хүргэе.

хэмжээ бага ч гэлээ өдөрт чамгүй хэмжээний крипто олж болно.

Холбоос: linkjar.co/Crypto_Airdrops

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn