Крипто мэдлэг
Үнэгүй криптотой болох аргууд
Хэрхэн онлайнаар биткойн болон бусад криптовалютыг үнэ төлбөргүй олох зарим боломжийг танилцуулая. Зарим арга нь жаахан ажиллагаатай ихтэй ч тогтмол орлого олох бүрэн боломжтой.
Олборлох
Хэрэв танд хангалттай санхүүгийн боломж нь байгаа бол криптог олборлох нь хамгийн үр ашиг өндөртэй арга юм.
“ASIC” гэх мэт Bitcoin олборлогч нь их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Хэрэв та өндөр хэмжээний зардал гаргахыг хүсэхгүй байгаа бол Zeniq гэх мэт хямдаар Bitcoin олборлох pool-д багахан төлбөр төлж нэгдсэнээр Bitcoin олборлох боломжтой.
Холбоос: safir.com
Эсвэл хүчтэй компьютер ашиглан Ethereum(ETH), Litecoin(LTC), Dodgecoin (DODE) гэх мэт токенуудыг үнэ төлбөргүй олборлох боломжтой. Мөн гар утсаа ашигласан ч болно!
Холбоос: myy.link/floki0386
Bug bounty hunting/Алдаа засах/
Криптовалютын экосистем өргөжихийн хэрээр алдаа ихээр гарах болж, түүнийг хайх хүмүүс ихэссээр байна. Нэг ёсондоо блокчэйнд гарч байгаа алдааг та олж мэдэгдэн урамшуулал авах боломжтой.
Блокчэйнд олсон алдаанаас шалтгаалаад 50-200,000 ам.долларын урамшуулал амладаг байна. Хамгийн их танигдсан алдаа олох веб хуудас болох bounty0x нь урамшууллаа Ethereum болон ERC дээр бүртгэлтэй 20 токеноор өгдөг байна.
Холбоос: beta.bounty0x.io
Freelancing
Хэрэв та криптотой холбоотой мэдээлэл, ухаалаг гэрээний хөгжүүлэлт гэх мэт блокчэйн криптотой холбоотой төсөлд ажиллаж байсан, ажиллах сонирхолтой бол өөрийнхөө чадварыг хөгжүүлэнгээ орлого олох бүрэн боломжтой. Эдгээр ажлуудыг хийснээр Bitcoin, Ethereum койнуудаар цалинждаг.
Англи хэл, крипто хэтэвч, интернет сүлжээ, хувийн компьютертэй байхад гэрээсээ ажиллаад л цалинтай болно гэсэн үг.
Энэ төрлийн ажил санал болгодог вебсайт: www.fiverr.com
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр