Крипто мэдлэг
SFT гэж юу вэ?
SFT-г тайлбарлахаас өмнө NFT-н талаар багахан танилцуулъя.
NFT нь Ethereum, Opensea, Rarible, NBA Topshot гэх мэт платформ дээрх дижитал хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл хуучны марк, карт гэх мэт цуглуулгын дижитал хэлбэр гэж хэлж болно.
Дэлхий даяар NFT хүчтэй газар аваад нилээдгүй хугацаа өнгөржээ. 2022 оны 1 сарын байдлаар NFT-н дундаж үнэ 346 ам.доллар байгаа нь хэт хөөрөгдсөн үнээр блокчэйн дээр өөрийн зурагтай болж байгааг илтгэх ба эрэлт одоо ч өндөр хэвээр байна. Хүн болгон өндөр үнээр NFT худалдаж авч байгааг буруутгахгүй ч үнэ төлбөргүйгээр NFT үүсгэх нь олон хүмүүсийн анхаарлыг татаад байна.
Super Fungible Token-г Digital Void медиагийн үүсгэн байгуулагч Josh Chapdelaine, Ryan Broderick, болон зураач, веб хөгжүүлэгч Morry Kolman, Alex Petros нар хөгжүүлсэн.
Та SFT-р дамжуулан өөрийн гэсэн NFT-г Algorand блокчэйн дээр үнэгүй бүтээх боломжтой. Та superfungibletoken.com холбоосоор ороод өөрийн хүссэн зургаа файлаар оруулж SFT болгож хувиргаж болно.
Нээлт хийсэн эхний долоо хоногтоо веб дээр 2800 гаруй токен гарсан нь олны анхаарлыг багагүй татсаны илрэл юм.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр