Eng Байгууллага

Крипто мэдлэг

Виртуал хөрөнгийн брокер

17-03-2022

Та хэрвээ онлайнаар дамжуулан крипто хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа бол крипто хөрөнгийн биржээр дамжуулах нь зүй ёсны хэрэг. Бид энэ талаар өмнөх нийтлэлдээ танилцуулсан. Харин виртуал хөрөнгийн үйлчилгээнд брокероор дамжуулан орох нь ямар ач холбогдолтой талаар мэдээллийг энэ удаад хүргэе.

 

Хэрвээ та крипто үнийн хөдөлгөөн дээр арилжаа хийх хүсэлтэй байгаа бол брокерийг сонгох нь илүү үр дүнтэй. Криптовалют дэлхий нийтэд илүү танигдахын хэрээр брокерүүд үйл ажиллагаагаа криптовалютын салбар руу илүү тэлж байна. Гэсэн ч брокерийн үйл ажиллагаа нь цэвэр крипто хөрөнгө оруулалт дээр суурилагдаагүй гэдгийг анхаараарай. Брокероор дамжуулж Bitcoin гэх мэт криптогийн арилжаанд оролцоно гэдэг нь тухайн криптог бодитоор худалдаж авахгүйгээр арилжааны үнийг өөрсдийн платформ дээрээ байршуулж байгаа хэрэг юм. Ингэснээр тухайн үнэ дээр суурилан бусадтай арилжаанд оролцох боломж нээгдэх юм.

 

Брокер хэрхэн ажилладаг вэ?

Энгийнээр уламжлалт валют арилжааны брокерууд зуучийн үүрэг гүйцэтгэж хэрэглэгчдээ арилжаа хийлгэдэг платформ гэж ойлгож болно. Брокерууд нь арилжаачид болон том банкнууд дунд зуучийн үүрэг гүйцэтгэж хооронд нь арилжаа хийх боломжийг хангадаг.

Та хүссэн валют дээрээ арилжаа хийж болох ба хамгийн боломжит үнийг банкнаас авч танд санал болгосноор арилжаа хийгдэнэ.  

Ихэнх брокерууд OTC (Over-The-Counter) байдлаар үйл ажиллагаа явуулдаг, ингэхийн тулд төвлөрсөн биржүүдтэй ижил dealer-ийн сүлжээ ашиглаж арилжаа хийгддэг.

Брокерууд өөрсдийн арилжаан дээр гарах эрсдлээ гуравдагч этгээд эсвэл дотоод хэрэгслээрээ дамжуулан бууруулдаг бөгөөд крипто арилжааны хөрвөх чадвараа гуравдагч 

криптовалютын биржүүдээр дамжуулан нэмэгдүүлдэг.

Брокероор дамжуулан арилжаанд оролцоход гарах давуу болон сул талууд

Давуу тал 

Хөрвөх чадвар: Танд хурдан хугацаанд зарах, худалдах боломжийг олгодог. Учир нь брокерууд худалдах, худалдан авах сувгуудтай хамтран ажилдаг учир хэрэглэгчдээ энэ боломжоор хангаж өгдөг. 

Шууд арилжаа эхлүүлэх боломж: Та хэрвээ криптовалютын биржийг ашиглах бол арилжаа хийж эхлэхэд нилээдгүй хоног хүлээгддэг. Брокерууд таны бүртгэлийг хурдан хугацаанд үүсгэж баталгаажуулдаг.

Сул тал 

Та криптог хөрөнгө байдлаар худалдан авах боломжгүй: Брокероор дамжуулан арилжаанд орно гэдэг нь та зах зээлийн үнэ дээр арилжаа хийх юм. Нэг ёсондоо та криптовалют биетээр худалдаж авахгүйгээр түүний үнээр арилжаа хийж байгаа гэсэн үг.

Танд өөрийн гэсэн хэтэвч байхгүй: Биржүүдээс ялгаатай нь танд өөрийн гэсэн хэтэвч байхгүй учраас криптовалютын шилжүүлэг шууд хийх боломжгүй.

Брокерын үйл ажиллагааг, биржийн үйл ажиллагаатай харьцуулан сул болон давуу талуудыг ажигласны үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Брокеруудын вебсайтаар арилжаа хийхэд илүү хялбар байдаг. Гэсэн ч үүсэж болох бусад эрсдэлийг тооцох нь арилжаанд оролцож байгаа таны үүрэг юм.

 broker

Брокероо хэрхэн сонгох вэ?

Ихэнх нөхцөлд брокер сонгох нь бирж сонгохтой ижил ч нэмэлтээр эдгээр зүйлс дээр анхаараарай.

Баталгаатай байдал: Улс орон бүрд брокерыг аудитлаж үйл ажиллагаагаар нь баталгаажуулдаг бөгөөд та сонгохыг хүсэж буй брокерынхоо үйл ажиллагааг 2-с дээш байгууллага баталгаажуулсан эсэхийг шалгаарай.

Гүйлгээ/зарлага хийхэд амар байх: Сайн брокерууд мөнгөний шилгүүлгийг тэр дор нь хийдэг. Брокерууд таны мөнгийг удаан хугацаанд түгжиж өөрсдөө ашиг олох үйл ажиллагаа явуулах ёсгүй 

Сурталчилгаанаас болгоомжил: Урамшуулалд дургүй хүн гэж байхгүй. Брокерууд байнга л урамшуулал зарлаж хэрэглэгч татахыг эрмэлздэг. Тиймээс та шийдвэрээ гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

 

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn