Eng Байгууллага

Крипто мэдлэг

Мөнгө олох боломжтой NFT тоглоомууд

17-03-2022

NFT зах зээлээс мөнгө олох боломж бүхий топ 5 тоглоомын танилцуулгыг хүргэж байна.

mmmm

1.Last expedition
Last expedition нь Gala Games – с гаргасан нэгэн NFT тоглоом бөгөөд өндөр түвшинд хийгдсэн нь харагдана. Тоглоомын тухайд FPS төрлийн тоглоом бөгөөд дайснуудаа устгаж, даалгавар биелүүлэх зарчимаар явагдана. Last Expedition дээр NFT хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа ч FPS төрлийн тоглоом учир бууны skin болон бусад хэрэглэгдэх зүйлс бүгд зах зээлд нийлүүлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Энэхүү тоглоом NFT зах зээлд албан ёсоор нэгдэх үед томоохон цензур тавина хэмээн харж байна.

2. Mirandus
Gala Games-с гаргаж буй энэхүү 3D тоглоом нь web browser-р тоглох боломжтой бөгөөд бас нэгэн MMORPG төрлийн тоглоом юм.
Тоглогчид тоглоомын ертөнцөд пу ч хийж болох бөгөөд өөрсдийн ертөнцийг бүтээж, мангасуудыг устгаж, баялаг олборлож эцэст нь өөрийн гэсэн улсыг босгох нь тоглоомын зорилго юм.
Mirandus-р хэрхэн мөнгө олох вэ?
Тоглогчид өөрийн гэсэн газрыг худалдан авч түүндээ хөрөнгө оруулалт хийж тухайн газраасаа баялаг олборлож, ан агнуур хийж өөрийгөө хөгжүүлнэ. Өөрийн олборлосон агнасан зүйлсээ тоглоомын маркет дээр худалдаж орлого олох боломжтой.

3. Mines of Dalarnia 
Mines of dalarnia нь 2D тоглоом бөгөөд Dalarnia гэх нэртэй арлыг олборлож өөрийн нөөцийг нэмэх зорилго бүхий тоглоом юм.

Тоглоомын дүрэм маш энгийн, баруун, зүүн, дээш, доош гэх энгийн хөдөлгөөн хийж арлаас өөрт хэрэгтэй зүйлсийг олборлож өөрийгөө хөгжүүлэх бөгөөд мэдээж энэ явцад гарж ирсэн амьтад бусад хүчин зүйлстэй тэмцэх шаардлага гардаг. Таны олбослосон нөөц баялаг олдоцоос хамааран өөр үнэтэй байх бөгөөд үүнийг маркет дээр зарж мөнгө олох боломжтой. Гэвч худалдан авалт болон худалдааг зөвхөн Chromia Vault дээрх өөрийн онлайн хэтэвчээр дамжуулан хийх ёстой байдаг.
Mines of Dalarnia-р хэрхэн мөнгө олох вэ?
Таны олборлож буй бүх зүйлс өөрийн үнэ цэнтэй. Тиймээс өөртөө хөрөнөгө оруулалт хийх замаар өөрийн хурд, хүчийг нэмэгдүүлж илүү олон төрлийн ховор зүйлсийг олборлон маркет дээр зарах байдлаар мөнгө олох боломжтой. Мөн газар худалдаж аваад түүнийгээ түрээслэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой байдаг.

4. Ember sword
Ethereum блокэйн дээр суурилсан энэхүү нь MMORPG буюу олон тоглогчид нэгдэн тоглодог төрлийн тоглоом юм.Өөрийн тоглох газрыг бүхэлд нь харж тоглох ба эсрэг тоглогчдоо устгаж, өөрийн баатраа илүү хөгжүүлэх маягаар тоглодог.
Embers Sword-р хэрхэн мөнгө олох вэ?
Юун түрүүнд өөрийн тоглож байгаа баатрынхаа өмсгөл, хэрэглэлийг маркетаас худалдаж авах мөн арилжих боломжтой. Мөн тоглоомын дундуур рандомоор урамшуулал олгогддог.

5. Ethermon
Энэхүү жагсаалтын 5 дугаарт Ethereum блокчэйн дээрх Ethermon тоглоом оржээ. Энэ тоглоом нь анх 2017 онд гарсан ч олон нийтэд 2019 оноос эхлэн илүү танигдаж эхэлсэн. Та Покемон шиг үлгэрийн амьтад цуглуулдаг тоглоом сонирхдог бол энэ тоглоомыг заавал туршиж үзээрэй.


Ethermon тоглоомын үйлдлүүдийг энгийнээр танилцуулвал Ether Monsters буюу Mons гэх мангасуудыг цуглуулах ба бүх мангасууд өөрийн гэсэн ховор байдал, ангилалтай байдаг нь Покемоны ангилал, чадварууд болон статустай яг адилхан.
 
Харин тулаанд орохдоо өөр нэг тоглогчтой онлайнаар тулалдана. Ингэснээр зэрэглэл ахиулан тоглох боломжтой ба түүнд орохын тулд тодорхой түвшин болон дүрмийн өөрчлөлт орно. Ингэснээс шинэ тоглогчдын хооронд тэнцвэртэй байдал үүсгэх юм.
 
3 Mons-с бүрдсэн багууд ээлж дараагаар байлдах ба ердөө 2 үед хожиход л ялагч болж шагнал авна, гэхдээ ялагдсан байсан ч шагнал хүртэх боломжтой. Олон тулаанд орж ялалт байгуулах тусам Mons-уудаа илүү хөгжүүлдэг бөгөөд ингэснээр илүү өндөр шагналыг ч хүртэх боломжтой болно.  
 
Ethermon-р хэрхэн мөнгө олох вэ?
Та өөрийн хөгжүүлсэн Mons-уудаа NFT болгон зарах замаар мөнгө олж болох ба өөрийн багаа ч тэрхүү маркетаас авсан Mons-оороо бүрдүүлэх боломжтой. 
 
Хэрвээ та мангас цуглуулдаг тоглоомд дуртай бол Ethermon танд хамгийн тохирох NFT тоглоомуудын нэг байх болно.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn