Eng Байгууллага

Крипто мэдлэг

Invest Diva Diamond Analysis (IDDA) буюу Хөрөнгө оруулалтын Дива Даймонд анализийн тухай

01-04-2022

Ихэнх туршлагатай арилжаачид хөрөнгө оруулалтын стратегээ хэрэгжүүлэхийн тулд зах зээлийн шинжилгээний хоёр ба түүнээс дээш аргыг хослуулдаг бол шинэхэн хөрөнгө оруулагчдын ихэнх нь дан ганц техник шинжилгээ эсвэл санхүү, зах зээлийн мэдээн дээр тулгуурлан арилжаа хийх нь элбэг байдаг. Харамсалтай нь зөвхөн нэг төрлийн шинжилгээн дээр үндэслэн арилжаа хийх нь маш их эрсдлийг дагуулдаг.
Энэ удаагийн нийтлэлээрээ Invest Diva Diamond Analysis (IDDA) буюу зах зээлийн 5 өөр хүчин зүйлээс хамаарсан анализ хийх аргын талаар товч танилцуулая.

Эдгээр нь:
1. Fundamental буюу Үндсэн шинжилгээ
2. Sentimental буюу Зах зээлийн мэдрэмжийн шинжилгээ
3. Technical буюу Техникийн шинжилгээ
4. Capital буюу Капиталын шинжилгээ
5. Overall буюу Ерөнхий шинжилгээ зэрэг юм.

Үндсэн шинжилгээ
Энэ шинжилгээ нь тухайн койны талаарх баримт, whitepaper болон бусад холбогдох мэдээлэл зэргийг судалж худалдан авахуйц хэмжээний үнэ цэнтэй эсэхийг тогтооход чиглэдэг.

Зах зээлийн мэдрэмжийн шинжилгээ
Зах зээлийн мэдрэмж нь арилжаачид болон зах зээлд нийт оролцогчдын тодорхой үнэт цаас болон койны талаарх сэтгэл хөдлөл, хандлага зэргийг хэмждэг шинжилгээ юм.

Техник шинжилгээ
Криптовалютын үнэ хэрхэн тогтож байгааг ажиглан үүний үндсэн дээр тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явц юм. Бүр тодруулбал, тухайн криптовалютын үнийн түүхийг шинжилж, арилжаанд ороход хамгийн тохиромжтой цаг, зарах цаг, хэзээ лимит тавих гэх мэт нарийн зүйлсийг ч гаргаж ирэх боломжтой байдаг.

diva

Хөрөнгийн шинжилгээ
Магадгүй хамгийн чухал боловч арилжаачдын хамгийн их үл тоомсорлодог шинжилгээ гэж хэлж болно. Аль арилжааны стратеги нь таны багцад тохирохыг шийдэхээсээ өмнө эрсдэл даах чадвараа тооцоолох нь чухал. Иймдээ ч энэ төрлийн шинжилгээнд таны хөрөнгийн хэмжээ, эрсдэл, боломжит ашиг, брокерийн зөрүү, арилжаа болон капиталд тань нийцэх хөшүүргийг тооцоолох зэрэг судалгаа орно. Үүнийг эрсдэлийн удирдлага ч гэж нэг талаар нэрлэдэг.
Ерөнхий шинжилгээ
Энэ нь өмнөх 4 шинжилгээний ерөнхий үнэлгээ юм. Бусад шинжилгээнүүдийн дүн дор хаяж 90% нь амжилттай арилжаа болох дохио болж байгаа эсэх, хамгийн гол нь танд энэ арилжаа таатай санагдаж байгаа, эсвэл бүр таны дотоод сэтгэл зүй ямар нэг байдлаар эцсийн алхам хийхэд саад хийж байгаа зэрэг бүх хүчин зүйлийг хамардаг. Үндсэндээ бүх анализаа хийх дууссаны дараа захиалгаа өгөхөөс өмнө эцсийн мөчид өөрсдийн мэдрэмжээ шалгаж буй хэрэг юм.

Санхүүгийн болон крипто зах зээлийг хуульчилсан мөрийтэй тоглоомын нэг хэлбэр гэж хардаг хүмүүс бий. Тэд зах зээлийн хөдөлгөөнийг тааварлашгүй бөгөөд зах зээлийн сэтгэл зүй, эдийн засгийн байдал, блокчэйн технологи гэх мэт үндсэн ойлголтууд хоорондоо ямар ч холбоогүй гэж үздэг. Гэвч зах зээл дээр түүх дахин давтагддаг нь олон зах зээлийн жишээн дээр батлагдсан байдаг.

 

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn