Eng Байгууллага

Крипто мэдлэг

SENTIMENTAL буюу Зах зээлийн мэдрэмжийн шинжилгээ

27-04-2022

Криптовалютуудын талаарх суурь шинжилгээг хийсний дараа та Зах зээлийн мэдрэмжийн шинжилгээг хийх хэрэгтэй. Энгийнээр бол энэ шинжилгээ нь криптовалют болон арилжаачдын хайр ба үзэн ядалтын харилцааг судалдаг аргачлал гэж тайлбарлаж болно.

Энэ шинжилгээний гол элементүүд крипто комьюнити, арилжаалж буй бирж, арилжааны хэмжээ, эерэг болон сөрөг мэдээ, үйл явдлууд зэрэг болно.

 1

Крипто комьюнити

Криптовалютын ард байгаа компани нь криптог чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж болох ч ашиглаж байгаа блокчейний сүлжээ, криптовалютын олбоглогчид, хөгжүүлэгчид, олон нийт гэх мэт олон маш олон талын оролцооноос шууд хамаардаг. Ихэнх криптонууд Reddit, Bitcointalk, Steemit гэх мэт форумууд дээр комьюнитигээ үүсгэсэн байдаг. Мөн ихэнх криптовалютууд өөрсдийн Telegram сувгаа хэрэглэгчидтэйгээ шууд харилцах суваг болгон ашиглаж байна.

Криптог арилжаалж буй бирж

Криптовалютын бирж нь крипто экосистемийн томоохон хэсэг юм. Биржээ сонгохдоо таны авахыг хүссэн криптог арилжаалж байгаа эсэхийг шалгадаг бол нөгөө талаас олон бирж дээр бүртгэлтэй криптог сонгох нь танд тустай. Биржүүд арилжаалах криптовалютаа маш сайн судалж сонгодог. Тийм ч учраас авахаар сонирхож буй крипто тань олон биржүүд дээр зарагдаж байх нь нэг талаар түүний үнэ цэнийг илэрхийлж болох юм. Эрэлт хэрэгцээ өндөр байх нь, хөрөнгө оруулалт татах гол нөхцөл болдог. Та coinmarketcap.com гэх мэт вэбсайтуудаас аль аль бирж таны сонирхож байгаа криптог арилжаалж байгаа листийг бүтнээр нь олж харах боломжтой.

Криптогийн талаарх мэдээ мэдээлэл

Мэдээ, мэдээлэл нь хэн нэгнийг эсвэл бараа үйлчилгээг олонд таниулахад хүчтэй нөлөөлдөг. Энэ нь криптовалют дээр ч мөн адилхан. 2017 оны криптовалютын шуугиан, зах зээлийн хөөрөгдлийн ард хэвлэл мэдээллийнхэн байсан. Тийм ч учраас зах зээлийг хөдөлгөж болзошгүй эрсдэлт үйл явдлын талаарх шуум яриа, мэдээ мэдээлэл, түүх, баримтуудыг тогтмол уншиж судлах нь чухал.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn