Eng Байгууллага

Крипто мэдлэг

Техник шинжилгээний үндсэн ойлголтууд

27-04-2022

Аливаа төрлийн хөрөнгө оруулалтыг хийхэд баримталдаг "Бага дээр нь ав, их дээр нь зар" гэсэн алтан дүрэм байдаг. Гэхдээ үнэ нь худалдан авж болохуйц хамгийн доод цэгт байгаа эсэхийг яаж тодорхойлох вэ? Үүнийг урьдчилан таамаглахад IDDA-ийн гурав дахь шинжилгээ болох техник шинжилгээг ашиглах нь тохиромжтой.

Энэ удаад техник шинжилгээ гэж юу болох, онцлог болон сул талуудын талаар хүргэж байгаа бол дараа дараагийн нийтлэлээр үргэлжлүүлэн техник шинжилгээ хийхэд хэрэглэгддэг үндсэн ойлголтууд болох chart-н төрлүүд, цаг хугацааны хамрах хүрээ, сэтгэл зүйн хүчин зүйлсийн талаар цувралаар дэлгэрэнгүй хүргэх болно.

Товчхондоо, техник шинжилгээ гэдэг нь хөрөнгийн ирээдүйг урьдчилан таамаглахын тулд түүний үнийн түүхийг судлах урлаг юм. Техник шинжилгээг криптовалют, хувьцаа, валют, бараа бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн ашигт ажиллагааны судалгаа гэж тодорхойлоход тохиромжтой. Харин яагаад энэ шинжилгээ нь ихэнх тохиолдолд биелдэг вэ гэдэг дээр дараах хүчин зүйлсийг авч үзэж болно.

 1

Техник шинжилгээ яагаад ихэнх тохиолдолд биелдэг вэ?

1. Хөрөнгө оруулагчдын зан төлөв: Санхүүгийн зан төлвийн судалгаанаас үзэхэд хөрөнгө оруулагчид сэтгэлзүйн хэд хэдэн үндсэн хандлагаар шийдвэр гаргадаг.

2. Олон нийтийн сэтгэл зүй: Зах зээлд оролцогчдын ихэнх нь ижил төрлийн техник шинжилгээний аргыг ашигладаг тул үнийн гол түвшинг барьж байдаг.

Үнийн хөдөлгөөн давтагдах үед түүнийг эрт анзаарч стратегиа боловсруулсан хөрөнгө оруулагчид давуу тал үүсч, дунджаас дээш өгөөжийг хүртэх боломж бий болдог. Хэдийгээр криптовалютын зах зээл харьцангуй шинэ ч богино болон дунд хугацааны үнийн савлагааг тодорхойлох боломж аль хэдийн бүрэлдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн түүх болгон ирээдүйд болох зүйлсийн баталгаа болж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

2 

Техник шинжилгээний онцлог

Техник шинжээчид статистик мэдээллээс илүү зах зээлийн чиг хандлагыг шинжлэхийг илүүд үздэг. Тийм ч учраах техник шинжилгээ доорх үндсэн гурван зарчим дээр суурилдаг.

1. Зах зээл өөрөө бүх зүйлийг тооцоолдог - Зах зээл дээрх криптогийн үнэ нь одоогийн микро болон макро эдийн засгийн байдал, аж үйлдвэр, бүс нутаг, улс төрийн нөхцөл байдал зэрэг бүх нөхцлийн үр дүн юм.

2. Трэнд нь үнийг захирдаг - Тухайн криптогийн трэндийг эргүүлэх сигнал, үйл явдал болоогүй тохиолдолд трэнд (өсөх, буурах, хэвтээ гэх мэт) нэгэн хэвээр үргэлжилсээр байдаг.

3. Түүх давтагддаг - Тухайн зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын нийтлэг зан байдал тодорхой хэв маягийн дагуу давтагдсаар байдаг. Тиймээс өнгөрсөн үеийн судалгаан дээр үндэслэн ирээдүйд үнийн таамаглал гаргах боломжтой.

 3

Техник шинжилгээний сул тал

1. Түүхэнд сохроор итгэх - Техник шинжилгээнд түүхийг давтагддаг гэж үздэг бөгөөд энэ нь үнэ тодорхой түвшинд хүрэхэд зах зээлд оролцогчид өнгөрсөн үеийнхтэй ижил хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг юм. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдаг тул энэ нь 100% найдвартай арга биш байж болно.

2. Зөгнөл биелэхийг хүлээх - Техник шинжилгээ нь хэрэв олон тооны хүмүүс хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын эсрэг тоглолт хийвэл энэ нь биеллээ олдог гэсэн өөр нэг таамаглал дээр суурилдаг ч нөгөө талд харьцангуй цөөн тооны хүмүүс хөрөнгийн зах зээлийн талд тоглолт хийвэл энэ зөгнөл биелэхгүй байх магадлалтай.

3. Хэт субъектив байдал - Хөрөнгө оруулагч бүр үнийн ‘pattern’-г өөр өөрийнхөөнөө тайлбарладаг. Түүгээр ч зогсохгүй техник шинжилгээний зарим хэрэглүүрийн таамгийг батласан статистик болон математик тооцоолол ч байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

4. Шинжлэх ухаан биш урлаг - Техник шинжилгээ нь шинжлэх ухаан гэхээс илүү урлаг гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас үүнийг батлах шинжлэх ухаан байдаггүй.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn