Eng Байгууллага

Крипто мэдлэг

Өөрт тохирсон виртуал хөрөнгийн биржийг хэрхэн сонгох вэ?

29-04-2022

Таны харж байгаачлан интернетээр дүүрэн виртуал хөрөнгийн бирж байна. Харин эдгээр биржүүдээс аль нь танд хэрэгцээт үйлчилгээг санал болгож чадах вэ, биржээ сонгохдоо юунд ач холбогдол өгөх хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулт өгөх зорилгоор энэ удаагийн нийтлэлээ бэлтгэн хүргэж байна.  

Крипто арилжаанд анхлан суралцагчид эхлээд хөрөнгө оруулах, худалдан авах криптогоо судлаад дараа нь биржээ сонгох нь элбэг байдаг ч туршлагажих тусам зах зээл, биржийн үйл ажиллагаа, олгож буй боломж зэрэг дээр тулгуурлан арилжаа хийх элбэг байна.

Дээрх асуултанд хариулахад туслах гол шалгууруудыг энд танилцуулая.

 1

⦁ Хамгаалалт

Энэ бол анхаарах ёстой зүйлсийн хамгийн чухал нь. Крипто хөрөнгийн салбарт өдөр тутамд тулгардаг  асуудлуудын нэг нь кибер халдлага, үнийн хөөсрөлт үүсэх, залилан гэх мэт зүйлс байдаг. Ийм учир өндөр хамгаалалттай биржийг сонгон арилжаа хийж өөрийн хөрөнгөө болзошгүй эрдлээс хамгаалах нь хамгийн чухал зүйл юм. 

Хамгаалалтын төрлүүдийг дурдвал:

- Two-Factor authentication(2FA): Таныг нэвтрэхэд та өөрөө орж байгаа гэх баталгааг өөр нэгэн платформоор дамжуулан баталгаажуулах аргачлал.

- Cold storage for the majority funds: Офлайн горимд таны хөрөнгийг хадгалах явц. Ингэснээр кибер халдлагын эрсдлийг багасгаж өгдөг.

- Proof of reserve: Биржийн хэрэглэгчдийн нийт хөрөнгө, биржийн дансан дахь мөнгөний хэмжээтэй таарч байгаа эсэхийг шалгаж аудитаар баталгаажуулсан гэсэн үг юм.

⦁  Криптовалютын сонголт

Таны худалдан авахаар шийдсэн крипто хөрөнгө таны арилжаа хийхээр сонгосон бирж дээр байгаа эсэхийг шалгах нь чухал. Мөн таны худалдан авалт хийхийг хүссэн фиат хөрөнгөөр тань арилжаа хийдэг эсэхийг шалгах хэрэгтэй. (Биржээс хамааран ихэнх тохиолдолд ам.доллар, евро эсвэл тухайн орны валют байдаг.)

⦁ Хөрвөх чадвар

Бирж хангалттай хөрвөх чадваргүй байна гэдэг нь таны арилжаа биелэх хугацаа удаан байна гэсэн үг. Тэр хэмжээгээрээ зах зээлийн үнээс хэт зөрүүтэй үнээр арилжаа хийгдэх нь элбэг байдаг. Нийт арилжаанд оролцогчдын тоо их, арилжааны хэмжээ өндөр байх тусам бирж хөрвөх чадвар өндөртэй болж арилжааны захиалга хормын дотор биелэгдэнэ. Гэхдээ зарим тохиолдолд биржүүд тусгай маркет мэйкр, санхүүгийн байгууллагуудаар хөрвөх чадвараа хангуулдаг.

 2

⦁ Шимтгэл

Биржүүд нь хандивын бус бизнесийн байгууллагууд учир олон төрлөөр таниас шимтгэл авдаг. Хамгийн энгийн жишээ нь тэд таны арилжаа болгоноос тодорхой хэмжээний мөнгийг шимтгэл болгон авдаг. Өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд зарим биржүүд 0.2%-с доош шимтгэл авдаг ч ихэнх нь 1 хүртэлх хувийн шимтгэл арилжааны дүнгээс суутгадаг.

⦁ Хэрэглээнд хялбар эсэх

Энэ нь анхлан суралцагчдад маш чухал ач холбогдолтой байдаг. Арилжаа хийх үйл явц хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хурдан байх хэрэгтэй. Эдгээр нь мөн таны ямар төрлийн төхөөрөмжөөр дамжуулан арилжаанд оролцож байгаагаас шалтгаалж болно. Та байнга гадуур байх шаардлагатай бол утасны aпп дээр суурилсан бирж танд илүү тохиромжтой. 

Энэхүү шинжүүд биржэд агуулагдсан байгаа бол танд мэдээлэл илүүёү авах арилжаанд цаг алдалгүй оролцох давуу талуудыг танд олгоно. Цаашлаад хэрэглэгчид илүү сонирхож арилжаа хийгдэх хэмжээ ч нэмэгдэх боломжтой,

⦁ Төлбөр тооцоо

Төлбөр хэрхэн хийгдэж байгаа, ямар валютыг ашиглаж байна вэ, ямар төрлйин төлбөрийн аргачлалыг хүлээн зөвшөөрч байна вэ? гэх мэт зүйлсийг бас сайн судлах хэрэгтэй. Эдгээр нь таны төлбөрийн хэрэгсэлтэй нийцэж байх нь арилжаанд оролцоход үүсэх хүндрэлээс сэргийлнэ.

 3

⦁  Хэрэглэгчийн үйлчилгээ

Мэдээж та өөрийн хөрөнгийг өөр нэгэнд шилжүүлж байгаа учир цаг алдалгүй түүнийхээ төлөв байдлыг мэдэж байх шаардлагатай. Хэрэглэгчид ямар нэгэн асуудал гарахад хурдан хугацаанд засч залруулах, хэрэглэгчид эргэх холбоо сайтай ажиллах нь биржийг сонгох хамгийн гол шалгууруудын нэгд зүй ёсоор ордог.

⦁  Арилжааны хэрэгслүүд

Таны эрсдэл хүлээх чадвар, хүсэл зорилгоос хамааран арилжаа хийжтодорхой ашгийг хүртэхэд олон төрлийн арилжааны хэрэгслүүд танд хэрэг болно. Энэ хэрэгслүүд нэг дор байгаа эсэхээс шалтгаалаан таны ашгийн хувь хэмжээнд шууд нөлөөлдөг.

⦁  Гүйлгээний хязгаар

Ихэнх арилжааны биржүүд орлого хийх/зарлага гаргахад хязгаар тогтоосон байдаг. Хэрэв та өндөр дүнтэй гүйлгээ хийдэггүй бол энэ тийм ч чухал үзүүлэлт биш ч олон зуун мянга, сая сая ам.долларын үнийн дүнтэй худалдан авалт хийхэд гүйлгээний хязгаартай байнга тулах нь таны хэрэгцээнд нийцэхгүй байгаагийн илрэл юм. 

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn