Крипто мэдлэг
Хөрөнгийн хуваарилалт гэж юу вэ?
Хөрөнгө оруулагчдыг ямарваа зүйлс хөрөнгө оруулахдаа хэзээ ч мартах ёсгүй зүйл бол хөрөнгийн зохистой хуваарилалт байдаг. Та байгаа бүх өндөгөө нэг торонд хийж аз туршихтай адил нэг хувьцаа, нэг крипто дээр бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах нь эрсдэл ихтэй.
Хуваарилалт гэж юу вэ?
Хувьцаан дээр тайлбарлахад хөрөнгийн эрсдлээ хуваарилна гэдэг нь хөрөнгө оруулалтын багцдаа 1-с илүү хувьцаатай байхыг хэлэх бөгөөд хамгийн үр дүнтэй хуваарилалт нь үйл ажиллагааны төрөл, салбараасаа хамаараад өөр хоорондоо ялгаатай, хамааралгүй 15-20 хувьцаанд хөрөнгө оруулахыг хэлнэ.
Та хөрөнгөө хуваарилахдаа нэг салбарт ажиллаж буй байгууллага дээр хөрөнгө оруулалт хийхгүй байх нь хамгийн зөв сонголт юм. Учир нь нэг хувьцаа нь уналт үзүүлэхэд бусад хувьцаа хамт унах эрсдэлтэй тул өөр өөр салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй.
Хөрөнгийн хуваарилалт нь ямар эрсдлийг багасгадаг вэ?
Танд 2 төрлийн эрсдэл учирч болно. Энэ нь системийн болон системийн бус эрсдэл юм. Системийн бус эрсдлээс хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлснээр сэргийлэх боломжтой. Системийн бус эрсдэлд дараах эрсдлүүдийг хамруулж ойлгоно.
Бизнесийн эрсдэл: Аливаа компанийн орлого, санхүүгээс хамаарсан эрсдэл болон үйл ажиллагаа явуулж буй салбарт тулгарч буй эрсдлийг хэлж болно,
Улс орны эрсдэл: Улс төрийн бодлого, зохицуулалт болон эдийн засгийн тогтворгүй байдлаас гарах эрсдэл,
Өгөгдмөл эрсдэл: Компани төлбөрийн чадваргүй болох эрсдэл,
Удирдлагын эрсдэл: Компанийн удирдлагын төлөвшил, этикийн алдаанаас болж тухайн компанийн хувьцаанд удаан хугацаагаар муу нөлөө үзүүлэх,
Санхүүгийн эрсдэл: Тухайн байгууллагын санхүүгийн хөшүүргийн үзүүлэлтэнд гарч болох эрсдлүүд,
Засгийн газар, хууль тогтоомжтой холбоотой эрсдэл: Компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц шинэ зохицуулалт, дүрэм журам, хууль гарсан тохиолдолд үүсэх эрсдэл,
Харин системийн эрсдлээс дан ганц хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлснээр сэргийлэх боломжгүй.
Системийн эрсдэлд дараах хүчин зүйлс орно.
Зах зээлийн эрсдэл: Гадны зах зээл таны хөрөнгө оруулсан байгууллагын эсрэг хөдлөх,
Валютын хүүний эрсдэл: Гадны валютын хөдөлгөөн хувьцаанд сөргөөр нөлөөлөх,
Зээлийн хүүгийн эрсдэл: Байгууллагын хөрөнгийн үнэлгээ зээлийн хүүнээс хамааран буурах,
Улс төрийн тогтворгүй байдлаас үүсэх эрсдэл: Аливаа улсын засгийн газрын тогтворгүй байдлаас болж зах зээлд үүсэх эрсдэл.
Дахин хөрөнгө оруулах эрсдэл: Хангалттай хэмжээний ашигтайгаар хөрөнгө оруулалт дахин хийх боломжгүй болох эрсдэл,
Үйл ажиллагааны эрсдэл: Урьдчилан мэдэх боломжгүй эрсдэл буюу халдлагад өртөх, дампуурах гэх мэт эрсдлүүд орно.
Холбоо барих
- 7505 7775
- contact@altex.mn
- Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр