Eng Байгууллага

Крипто мэдлэг

DEFI сорилтууд

02-05-2022

DeFi буюу Төвлөрсөн бус санхүү нь уламжлалт санхүүгийн систем болон одоогийн банкны тогтолцоог халах зорилготойгоор гарж ирсэн ч, нийтийн хэрэглээнд нэвтрэхэд дор хаяж дараах 5 том сорилтыг даван туулах шаардлагатай байна.

 defi

 

DeFi нь ухаалаг гэрээний бүрэн бүтэн байдал, үндсэн блокчейн технологиос 100 хувь хамааралтай бөгөөд - зарим нэг кодын алдаа зэрэг нь хэрэглэгчдийг их хэмжээний алдагдалд хүргэж болзошгүй.

Ethereum-ийн өөр нэг сорилт бол цар хүрээ багатай байдал бөгөөд блокчейны түгжрэл цаашлаад шилжүүлгийн өндөр төлбөр төлөхөд нөлөөлдөг. 

Өнөөгийн DeFi протоколууд нь ихэвчлэн ойлгомжгүй, төвөгтэй бөгөөд зөвхөн крипто арилжаачдад зориулагдсан хэвээр байгаа учир хэрэглээнд өргөн тархахад саад учруулсан хэвээр байна.

 

Олон тооны DeFi төслүүд нь анхан буюу хөгжлийн шатандаа яваан улмаас техникийн асуудал гарсан тохиолдолд хөгжүүлэгчдэд төвлөрсөн бус програмыг унтраах, идэвхгүй болгох боломжийг олгосон хэвээр байна.

 

Өнөөдрийн байдлаар DeFi сүлжээнүүд, крипто арбитражууд болон крипто хөрвөх чадвараар хангагчид дэлхийн хэмжээний хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны хөрвөх чадварыг хангаж чадахгүй байна. Энэхүү хөрвөх чадварын хязгаарлагдмал байдал нь зах зээлд манипулиац явагдахад нөлөөлдөг.

 

Төвлөрсөн бус төслүүдэд газар нутгийн хувьд хязгаарлалт хийх боломжгүй байгаа бөгөөд саарал жагсаалтад байгаа улсуудад лицензгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой байсаар байна. Энэ нь татвар ноогдуулах болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажиллах боломжийг хязгаарлаж байгаа тул энэ талын зохицуулалт шаардагдсан хэвээр байна.

Meme coin гэж юу вэ?

10-11-2022

Peer-to-peer арилжаа гэж юу вэ?

10-11-2022

Блокчэйн гэж юу вэ?

10-11-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр