Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

Биткойноор хэрхэн криптовалютын түүх эхэлсэн тухай та сонссон байх, гэвч биткойн нь аль хэдийн зах зээл дээрх цор ганц криптовалют байхаа больж бусад олон төрлийн койнууд ар араасаа гарч байна. Криптовалютын хамгийн чухал үзүүлэлт нь Market cap буюу Зах зээлийн үнэлгээ байдаг бөгөөд энэ үнэлгээг тухайн криптовалютын үнийг зах зээлд нийт эргэлдэж байгаа криптовалютын хэмжээгээр үржүүлснээр гарч ирдэг. 

Крипто зах зээлд аль хэдийн байр сууриа эзэлсэн томоохон төлөөллүүдийг товч танилцуулж байна.

1. BITCOIN

2008 онд Bitcoin-г Сатоши Накамото хэмээх хүн Японд үндэслэсэн гэгддэг ч одоог хүртэл энэ хүн бодит эсэх нь тодорхойгүй байдаг.

Bitcoin нь Европ, Америкийн критпограф болон компьютерийн шинжлэх ухааны судлаачдын сонирхлыг анх гараад л татаж эхэлсэн. Одоогийн байдлаар крипто зах зээлийг төлөөлж байна гэхэд буруудахгүй.

Биткойн нь критповалютуудын хувьд гол тоглогч бөгөөд бусад алткойнуудын зах зээлд биткойноос хамааралтай хөдөлгөөн их байдаг.

 bit

2. ETHEREUM

2013 онд буюу Bitcoin-с хойш даруй 5 жилийн дараа Ethereum гарсан ч зах зээл дээр аль хэдийн байр сууриа олсон. Ethereum платформ дээр бүтээгдсэн ухаалаг гэрээ нь платформыг ажиллуулдаг гол бүрэлдэхүүн хэсэг юм.

eth   rip

3. RIPPLE

Ripple нь 2018 оноос крипто зах зээлд хүч түрэн орж ирсэн бөгөөд тухайн үедээ $19 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй байсан. 2017 оны төгсгөл, 2018 оны эхэн үед л гэхэд зах зээлийн үнэлгээгээрээ Ethereum-г 10 хоног давсан байдаг.

Ripple-н санаа нь анх 2004 онд буюу Bitcoin-с хамаагүй түрүүнд үүссэн бөгөөд бусад төвлөрсөн бус төслүүдийн адил төлбөр болон бусад гүйлгээг банкны оролцоогүйгээр хийх үндсэн зорилготой. Bitcoin болон бусад койноос бага зэрэг өөр байдал нь зарим нөхцөлд криптовалют гэж хүлээн зөвшөөрөгдөхгүйд хүргэдэг гэдгийг дурьдах нь зүйтэй.

4. LITECOIN

Litecoin нь 2011 оноос хойш томоохон койнуудын нэгд тооцогдох болсон ба үнэлгээгээрээ 2-рт хүртэл орсон тохиолдол бий. 2018 оны 11 сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь 3 тэрбум хавьцаа байсан бөгөөд Bitcoin, Ethereum-н араас орох хүчтэй криптовалютын эгнээнд ордог. 

 lite