Eng Байгууллага

Крипто мэдлэг

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Блокчэйн технологи нь дан ганц бус системийг жигд саадгүй ажиллуулах зорилго бүхий олон төрлийн технологиудын нэгдэл юм. Үүнд математик тооцоолол, криптографи, тоглоомын онол, peer-to-peer систем, баталгаажуулалтын протоколууд гэх мэт технологиуд багтдаг бөгөөд эдгээр нь нийлж блокчейн технологийн нэгдсэн үйл ажиллагааг хангадаг.

Блокчэйн технологийн гол онцлог нь төвлөрлийг байхгүй болгох тул бүх гүйлгээг сайтар хамгаалж, өгөгдлийг тараан байршуулах замаар найдвартай хадгалж байдаг. DLT буюу Distrubuted Ledger Technology нь урьдчилан тохируулсан протоколууд дээр зөвшилцөл үүсэхэд гүйлгээг баталгаажуулах замаар ажилладаг бөгөөд зангилаа бүр дээр шинэ мэдээлэл ирэхэд түүнийг шалгаж, нэмж, шинэчилдэг.

Блокчэйн технологи нь гүйлгээг баталгаажуулдаг процессоо хөнгөвчлөх олон давхарга бүхий бүтэцтэй байдаг бөгөөд давхарга тус бүр нь өөр өөрийн гэсэн функцтэй байдаг.

 

Давхарга 0:

Энэ давхарга нь сүлжээг ажиллуулахад шаардлагатай техник хангамж, тоног төхөөрөмж, интернет холболт, зөвшилцлийн механизмууд зэргээс бүрддэг. Энэ давхарга дээр үндэслэн хэд хэдэн зүйлийг хийх боломжтой.

1. Блокчейнүүд өөр хоорондоо харилцах боломж.

Жишээ нь Cosmos нь 'Tendermint IBC' (Inter-blockchain communication protocol)-г ашиглан блокчейнүүдийн экосистемийг бий болгодог. Хөгжүүлэгчдийн хувьд энэ нь асар том давуу талыг олгодог. Учир нь Dapp-ууд аль нэг блокчэйн дээр үүсэхэд бусад блокчэйн дээр автоматаар ажиллах боломжто болдог. Ингэснээр нэг програмаа олон сүлжээн дээр хийх гэж цаг хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагагүй болно гэсэн үг.

2. Илүү хурдан бөгөөд хямд гүйлгээ.

IBC-н тусламжтайгаар агшин зуурт блок батлагдан, эргэхгүй төлөвт шилждэг тул гүйлгээ маш хурдан бөгөөд хямд болдог.

3. Хөгжүүлэгчдэд зориулсан дэд бүтэц.

Хөгжүүлэгчид бүх зүйлээ эхнээс нь эхэлж хөгжүүлэх шаардлагагүй бөгөөд тэдэнд хэрэгтэй, шууд ашиглаж болохуйц олон функцыг урьдчилан бүтээсэн байдаг.

1   2

1-р давхарга:

Энэ давхарга нь блокчейн сүлжээний аюулгүй байдлыг хангадаг протоколуудыг зохицуулдаг. 1-р давхарга нь зөвшилцлийн механизм, кодчиллын хэл, блокчэйнийн үйл ажиллагааны код, бүх дүрмийг багтаасан байдаг тул үүнийг заримдаа "Хэрэгжүүлэх давхарга" ч гэж нэрлэдэг.

Хэрэглэгчид биткойны блокчейний талаар дурдахад энэ давхаргыг хэлж буй юм. Блокчэйний гол үүрэг нь төвлөрлийг сааруулах, аюулгүй байдлыг хангах, хуваарилах боловч блокчэйн дангаараа энэ бүгдийг зохицуулж чадаагүй байна.

 

2-р давхарга:

Блокчейний дамжуулах чадварыг сайжруулахын тулд түүний боловсруулах чадамжийг нэмэх шаардлагатай. Гэхдээ энэ нь илүү олон зангилааг нэмнэ гэсэн үг бөгөөд ингэснээр сүлжээнд бөглөрөл үүсгэх сөрөг нөлөөтэй.

Харин 1-р давхаргын бүх боловсруулалтыг түүн дээр суурилсан тусдаа давхарга буюу 2-р давхарга руу шилжүүлэх байдлаар түүний цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой. 2-р давхарга нь бүх гүйлгээний баталгаажуулалтыг дангаар хариуцаж, 1-р давхаргын түгжрэлийг арилгадаг шинэ сүлжээ бөгөөд ингэснээр 1-р давхарга зөвхөн блок үүсгэх, нэмэх ажлыг гүйцэтгэдэг.

Жишээлбэл Lightning Network нь Bitcoin-н блокчэйн дээр суурилсан 2-р түвшний блокчэйн жишээ бөгөөд Zk rollups, side chains гэх мэт гүйлгээний хурдасгууртай холбоотой бүхий л зүйл нь энэ давхаргад хамаардаг.

3   4

3-р давхарга:

3-р давхарга нь хэрэглээний давхарга буюу эцсийн хэрэглэгчдийн харьцдаг аппликэйшн-н давхарга юм.

Meme coin гэж юу вэ?

10-11-2022

Peer-to-peer арилжаа гэж юу вэ?

10-11-2022

Блокчэйн гэж юу вэ?

10-11-2022

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр