Eng Байгууллага

Крипто мэдлэг

Хэрэглээний крипто бүтээгдэхүүнүүд

02-08-2022

Технологийн томоохон шилжилт бүрт хэрэглэгчдэд зориулсан эцсийн бүтээгдэхүүнээр дагнадаг технологийн компаниудын шинэ давалгаа бий болдог уламжлалтай. Интернэт анх бий болсноор AOL, Yahoo зэрэг мессежийн програмууд, Amazon, eBay зэрэг арилжааны вэбсайтууд, Netflix, Pandora зэрэг интертайнмент үйлчилгээнүүд бий болсон.

Харин Мобайл руу хийсэн шилжилт нь Twitter, Uber, Facebook, Snap гэх мэт нийгмийн сүлжээг бий болгосон.

Бид одоо блокчэйнд суурилсан програм, үйлчилгээ буюу web3 руу шилжих томоохон шилжилтийн ирмэг дээр ирээд байна. Блокчэйнд асар их боломж бий, учир нь интернет орчин дахь ил тод байдал, итгэлцэл, хувь хүний нууцлалтай холбоотой маш чухал асуудлуудыг нэг дор шийдэх боломжийг олгож байгаа.

Одоогийн байдлаар крипто компаниуд урлаг соёл, хөгжим, спорт гэх мэт олон салбарт бий болж байгаа ч Coinbase, OpenSea, Yuga Labs/BAYC, Metamask-г эс тооцвол масс зах зээлд төдий л танигдаагүй хэвээр байна. Энэ удаагийн нийтлэлээр хэрэглээнд нэвтэрсэн крипто бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээллийг хүргэж байна.

1

1. Commerce / NFT Marketplace

NFT Marketplace нь NFT-г криптовалютаар худалдах, худалдан авах боломжийг олгодог дижитал платформ юм. Marketplace нь нэг талаас нөгөө рүү NFT-г шилжүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

NFT зах зээл дээр OpenSea платформ давамгайлж байсан ч сүүлийн үед Magic Eden хэрэглэгчид болон volume-аараа өрсөлдөж эхэллээ. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа LooksRare, Hawku, Fractal, Zora, Autograph зэрэг платформууд байна. Мэдээж эдгээр платформууд дэмждэг блокчэйн, төлбөрийн сонголт, NFT-н төрөл, хураамж зэргээрээ ялгаатай.

NFT зах зээл бүр хэрхэн ажилладаг талаар өөрийн гэсэн системтэй байдаг. Боломжтой NFT-ийн төрөл, хураамж, төлбөрийн сонголт, зөвшөөрөгдсөн блокчейн болон бусад дүрэм нь таны алийг нь ашиглахаас хамаарна.

2. CeFi / DeFi Wallets

Финтек бүтээгдэхүүнүүдээс өнөөг хүртэл хамгийн том амжилтыг гаргаад байгаа нь яахын аргагүй CeFi болон DeFi хэтэвчүүд гэж хэлж болно. Тэдний төлөөлөл бол Coinbase, Blockchain.com, Uniswap, Metamask, Zerion, Zapper зэрэг бөгөөд яг л интернэтийн эхэн үеийн хэрэглээ имэйл байсантай адил хэтэвч нь криптог хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн анхны бүтээгдэхүүн юм. Мэдээж CeFi болон DeFi хэтэвчүүд өргөн хэрэглээнд шилжихэд сүлжээний шимтгэл, UX-н хялбар бус байдал, аккаунтаа түгжих гэх мэт сайжруулах шаардлагатай олон асуудлууд байгаа.

3. Gaming / Metaverses

Криптогийн тусламжтайгаар web3 metaverse-д анх удаа виртуал ертөнцтэй валютыг холбож эхэлсэн бөгөөд ингэснээр web2-н metaverse-үүд болох Roblox, Minecraft, VRchat, RecRoom зэргийг бодвол виртуал ертөнцөд илүү өргөн хүрээгээр хэрэглэгчдийг татан оролцуулах боломжийг нээж байгаа юм.

2

4. Digital IP / PFPs: Crypto Native Disney

Өнөөдрийг хүртэл крипто бүтээгдэхүүнүүдээс хамгийн амжилттай яваа нь BAYC, Cryptopunks, World of Women, Azuki гэх мэт NFT цуглуулгууд болоод байгаа гэхэд хэлсдэхгүй. Шилдэг 3 NFT цуглуулга нь 2021 онд OpenSea-н 40%-ийг дангаараа бүрдүүлж байсан. Эдгээр төслүүд нь нэг талаар крипто ертөнцөд Дисней, Пиксар шиг дүрүүдийг бий болгож олон нийтэд энэ салбарыг таниулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн.

5. Creator / Media-Entertainment / Collectibles

Үзвэр үйлчилгээ, спорт зэрэг нь криптог олон нийтэд хүргэх хамгийн том гүүр болж байна. Бидний сайн мэдэх Staples Center одоо Crypto.com Arena болсныг бүгд мэднэ.

6. Search / Discovery & the Aggregation of Interest-driven DAOS

Web1-ийн хамгийн шинэлэг зүйл бол хайлтын систем байсан бөгөөд дэлхий даяар мэдээллийн хүртээмжийг хэд дахин нэмэгдүүлсэн явдал байв. Web3 харин үүн дээр таних давхаргыг нэмж өгснөөр хайлтын системийг илүү боловсронгуй болгож өмчлөлийн бүртгэлийг харуулах боломжтой болгожээ. Мэдээж ухаалаг гэрээн дээр суурилж буй тул мэдээлэл ил тод бөгөөд найдвартай байх юм.

3

7. Connecting / Crypto-native messaging

Технологийн шилжилт бүр мессежийн шинэ компаниудийг бий болгосон байдаг. Жишээ нь Web1 дээр AOL, Yahoo, Hotmail, Gmail зэрэг цахим шуудангууд байсан бол Web2 дээр SMS, Whatsapp гэх мэт мессеж аппууд гарсан байдаг. Учир нь мессеж нь нийгмийн хамгийн өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа бөгөөд интернетийг идэвхжүүлж дараа дараагийн шатанд ахиулсан нь хүн хүнтэйгээ хаанаас ч гэсэн харилцах гэсэн оролдлоготой холбоотой. Харин web3 мессеж аппууд нь дундын зуучгүйгээр хүмүүс хоорондоо төлбөр тооцоо хийх боломжийг олгож байгаа бөгөөд XMTP, Dialect, Waku, web3mq, Satellite зэрэг компаниуд дэд бүтцийг хөгжүүлж Blockscan, Metalink, Mailchain зэрэг компаниуд аппликэйшн давхарга дээр мессеж үйлчилгээний хөгжүүлэлтийг хийж байна.

8. Real World Utility / Experiences

Utility-тэй NFT-үүд эзэмшигчиддээ VIP үйл ажиллагаанд оролцох, урамшуулал авах, саналын эрх олгох гэх мэт бодит ертөнцөд үр ашгаас нь хүртэх боломжийг олгодог нь түүний үнэ цэнийг өсгөж коммюнитиг өргөжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэ төрлийн бас нэг сонирхолтой сегмент нь тодорхой даалгавруудыг гүйцэтгэж криптогоор урамшуулал авах үйлчилгээ бөгөөд Axie Infinity, Stepn, Sweatcoin, Layer3 зэрэг платформууд хамгийн өргөн хүрээгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр