Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптогийн түүхэн дэх хамгийн том 10 залилан

02-08-2022

Криптовалют бидний амьдралын нэг хэсэг болоод багагүй хугацаа өнгөрсөн ч түүний ихэнх хэсэг нь бидэнд сайн танигдаагүй хэвээр байна. Маш олон хүмүүс крипто луйварт өртөж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох байдал улам нэмэгдэж байгаа тул та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийн нийтлэлээ хамгийн том криптовалютын 10 луйврын талаар бэлтгэн хүргэж байна.

Chainanalysis хэмээх крипто гэмт хэргийн тайланд дурдсанаар зөвхөн 2021 онд л гэхэд 14 тэрбум долларын крипто хулгайлагдсан байсан нь 2020 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт байсан юм.

Криптовалютын нэг гол шинж чанар нь түүний эргэшгүй байдал бөгөөд энэ нь гүйлгээг нэгэнт хийсэн бол цуцлах, буцаах боломж байдаггүй гэсэн үг. Тийм учраас алдсан криптогоо эргүүлэн олж авах ямар ч боломжгүй юм.

1

1. OneCoin

2009 онд криптовалют анх бий болсноос хойш олон криптовалютууд хууль ёсныд тооцогдож байсан бөгөөд тэдний нэг нь OneCoin байлаа. Тус койны үүсгэн байгуулагч Ружа Игнатова хүмүүст томоохон амлалтыг өгч койноос худалдаж авахыг уриалж байсан бөгөөд нийт 175 гаруй орны хэрэглэгчдээс 4 тэрбум доллар татан төвлөрүүлж чадсан юм.

Гэсэн ч тус койны ард ямар ч блокчэйн байгаагүй бөгөөд арилжааны платформ бус өөрсдийнхөө вэбээр койноо борлуулж байжээ. Үүсгэн байгуулагч Ружа Игнатова 2017 онд ор сураггүй алга болсон байна.

2. Africrypt

2019 онд Өмнөд Африк ах дүүс Raees, Ameer нар анх хүмүүсээс биткойн худалдаж авах мөнгө татаж эхэлсэн бөгөөд зөвхөн Африкт төдийгүй Их Британи болон дэлхийн бусад орнуудаас олон хүмүүс Africrypt-т хөрөнгө оруулж байв. 2021 оны 4-р сард Africrypt-г хакердуулсан бөгөөд энэ үйл явдлаас 7 хоногийн өмнө тус байгууллагын ажилчид өөрсдийн бүртгэл болон компанийн платформ руу нэвтрэх эрхээ алдсан байсан юм. Энэ үйл явдлын дараа ах дүүс 3.6 тэрбум долларын биткойны хамт алга болжээ.

3. Thodex

Туркийн Thodex койныг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагчдаас 2.2 тэрбум долларын залилан хийсэн бөгөөд үүний тулд маш нарийн төлөвлөгөө боловсруулсан байдаг. 2021 оны 4-р сард тэд түншлэл, интеграцитай холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа зарласан бөгөөд хөрөнгө оруулагчдыг тайван байхыг хүсэж 5 хоногийн дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдэж байжээ. Гэвч дээрх үйл ажиллагаа нь 5 хоногоор зогсоогүй тул хөрөнгө оруулагчид мөнгөө татаж эхлэх гэтэл үүсгэн байгуулагчид аль хэдийн зугтаасан байжээ.

2

4. Mt. Gox Scandal

Mt. Gox-ын дуулиан бол түүхэн дэх хамгийн том криптовалютын луйврын нэг яах аргагүй мөн. Японд төвтэй тус биткойны бирж нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 он гэхэд дэлхийн нийт биткойны гүйлгээний 70 гаруй хувийг тус бирж дээр хийж байжээ. Mt. Gox анх 2011 онд халдлагад өртөж 8.75 сая ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд 2013 онд дахин 450 сая долларын халдлагад өртсөн нь тус биржийг сүйрэлд хүргэжээ. Энэхүү хүнд байдлаас гарч чадаагүйн улмаас 2014 онд дампуурлаа зарласан бөгөөд нийт алдагдал нь өнөөгийн ханшаар 5 тэрбум доллартай тэнцэж байна.5

5. 2020 оны Твиттерийн Хакер

2020 оны 7-р нэр хүндтэй хүмүүсийн Twitter хаягууд хакердуулжээ. Үүнд Элон Маск, Жо Байден, Барак Обама нарын аккаунт багтаж байгаа бөгөөд тэдний Твиттер хаягаас биткойн хэтэвч рүү шилжүүлсэн дүнг 2 нугалж эргүүлэн явуулна хэмээн зарлаж байжээ.

Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси энэ асуудлыг мөрдөн шалгахаа амлаж, хакердуулсан аккаунтуудыг түгжиж жиргээнүүдийг устгасан байна. Гэсэн хэдий ч хакерууд 1 цаг хүрэхгүй хугацааны дотор нийт 100,000 орчим ам.долларын биткойныг хуримтлуулсан байна.

6. CoinDash

CoinDash-тай холбоотой крипто луйвар 2017 оны 7-р сарын 17-нд болсон. Энэ өдөр CoinDash койныхоо ICO-г зарласан байсан бөгөөд хакерууд Ethereum хаягийг өөрсдийн хаягаар сольж 43,000 Ethereum хуримтлуулсан байна. Тухайн үед CoinDash-ийн Гүйцэтгэх захирал өөрийн Ethereum-ээ хакеруудад алдсан хүн бүрт тухайн дүнтэй нь тэнцэх хэмжээний CDT-н нөхөн төлбөр төлнө хэмээн зарлаж байв. Сонирхолтой нь хакерууд 3 сарын дараа 20,000 Ethereum койныг буцааж өгсөн бөгөөд энэ нь тус халдлагыг дотроосоо үйлдсэн гэж олон нийтийг сэжиглэхэд хүргэжээ.

3

7. Pincoin

PinCoin нэг төрлийн Понзи схем байсан бөгөөд хөрөнгө оруулагчдад iFan хэмээх койноор урамшуулал олгодог байжээ. Тэд токенээрээ дамжуулан одууд болон шүтэн бишрэгчдийг холбох гүүрийг бий болгоно гэж амлаж байсан бөгөөд хөрөнгө оруулагчдад сард 48%-н ашгийг амлаж байжээ. 2018 оны 3-р сард хөрөнгө оруулагчид данс руугаа нэвтрэх боломжгүй болсон бөгөөд Pincoin-ы баг 32,000 гаруй хөрөнгө оруулагчдын 600 сая долларыг авч зугтсан байна.

8. Aдин Росс-н MILF токен

Адин Росс хэмээх Twitch-р stream хийдэг залуу өөрийн сошиал сувгуудаараа MILF хэмээх токеныг сурталчилж байсан бөгөөд өөрийн олон мянган дагагчдаас хөрөнгө татаж pump n dump зарчмаар луйвар хийсэн гэж үздэг. Түүний идэвхжүүлэлттэй холбоотойгоор MILF койны үнэ 24 цагийн дотор 20 дахин өссөн ба тэрээр $200,000-н төлбөр авч байсан юм. Гэсэн ч тэрээр дараа нь өөрийн видеодоо энэ нь зөвхөн зар сурталчилгааны шинж чанартай бөгөөд яг үнэндээ өөрийн дагагчдаа тийм их хэмжээгээр тус койныг авна гэж бодоогүй гэж хэлсэн бөгөөд энэ нь бүх нийтийг MILF койноос мөнгөө татаж эхлэхэд нөлөөлсөн байдаг.

9. Bored Ape Yacht Club

Bored Ape Yacht Club нь дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг NFT-н цуглуулга бөгөөд харамсалтай нь Калвин Бесерра гэгч нэгэн 2021 оны 10-р сарын 31-нд залиланд өртөж өөрийн эзэмшлийн 3 Bored Ape NFT-ээ алджээ. Хакерууд discord дээр түүнд техникийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хэд хэдэн үйлдэл хийлгэж түүний NFT-нүүдийг луйвардсан байна. Coincu news-т мэдээлснээр дээрх 3 NFT нь ойролцоогоор 1 сая доллараар үнэлэгдэж байжээ.

10. The Squid Game токен

2021 оны 9-р сард Өмнөд Солонгосын Squid Game цуврал Netflix дээр гарсан. Тус цуврал нь зөвхөн эхний дөрвөн долоо хоногтоо 1.65 тэрбум гаруй цагийн цацалтаараа дээд амжилтыг эвдэж дэлхий даяар томоохон сенсаци болж Squid Game нэртэй койн хүртэл гарч байв. Гэсэн хэдий ч тус койн нь анхнаасаа луйврын шинжтэй байсан бөгөөд хүмүүс зөвхөн койныг худалдаж авах боломжтой байсан бөгөөд зарах боломжгүй байсан. Мөн CNBC-н мэдээлсэнээр тус койны Telegram болон Twitter-т хүмүүс коммент бичих боломжгүй байсан байна. Гэсэн хэдий ч хүмүүс койныг худалдаж авсаар байсан бөгөөд 2 долоо хоногийн дараа үүсгэн байгуулагчид бүх койноо зарж түүний үнэ 0 болсноор хөрөнгө оруулагчид нийт 3 сая долларын алдагдалд хүрсэн юм.

Метаверсийн хөгжлийн 4-н үе шат

26-01-2023

Веб 3.0-т хувьсал хийх NFT-ийн шинэ хэрэглээ

24-01-2023

Метаверс дээр ажиллах орчин, шинэ боломжууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр