Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Ямар криптовалютууд өгөөж өндөртэй эрсдэл багатай вэ?

02-08-2022

ymar crypto

Баавгайн зах зээлийн үед криптод хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй 3 зүйл байдаг.

Үүнд:

1. Хэд хэдэн крипто өвлийг үзсэн криптог сонгох

2. Бухын зах зээл эхлэхэд өндөр өгөөж өгөхүйц байх

3. Идэвхгүй орлого буюу Staking эсвэл Yield farming хийх боломжтой байх гэх мэт.

1. Эрсдэл бага

Эрсдэл багатай криптог сонгохын тулд өмнө дурдсанчлан хэд хэдэн крипто өвлийг даван туулсан эсвэл Avalanche, Polkadot гэх мэт хүчтэй бүтэцтэй байх хэрэгтэй. Дараах криптогууд хамгийн багадаа 2 өвлийг үзсэн бөгөөд уналтанд орох магадлал маш бага гэж харж байна.

- Bitcoin, Ethereum, Litecoin, BAT, Dogecoin, Dash

2. Өгөөж өндөр

Бухын зах зээл ирэхэд крипто ханш хэр өндөр болохыг урьдчилан мэдэхэд хэцүү. Гэхдээ бид криптогуудын ATH буюу хамгийн дээд ханшаас харьцуулан харвал BTC 68,000 ам.долларт хүрч байсан бөгөөд яг ханш нилээн уналттай байгаа ч түүнийг 3 дахин өсөх боломжтой гэж харж байна. Мэдээж өнгөрсөн мэдээлэл ирээдүйн баталгаа болдоггүй санах хэрэгтэй.

3. Идэвхгүй орлого олох боломж

Divi Project, Tezos, Cardano, Kucoin, Dash зэрэг төслүүд идэвхгүй орлого олон хамгийн боломжит хувилбаруудыг санал болгож байна.

Дээрх боломжуудаас үндэслэн дүгнэвэл: 

- Bitcoin. Энэ удаагийн уналт болон ATH үзүүлэлтийг харьцуулан харахад BTC-д ирэх бухын зах зээлээр өсөх орон зай хангалттай байна гэж харж байна.

- Ethereum. BTC шиг удаан хугацааг өнгөрүүлээгүй байгаа ч түүнийг бараг л алткойнд тооцохоо больсон. Ethereum 2.0 шинэ сүлжээ рүү шилжихэд түүнээс олдог идэвхгүй орлогын хэмжээ бүр ч ихээр нэмэгдэх боломжтой гэж харж байна.

- BAT. Brave Browser дээр үндэслэсэн, удаан хугацаанд тогтвортой явж байгаа криптогуудын нэг бөгөөд ERC-20 сүлжээний токен юм. BAT-н ATH хэмжээ $1.8-т хүрж байсан бөгөөд дараагийн bull run-р 5 дахин өсөх боломжтой гэж үнэлж байна.

- Divi. 2017 онд гарсан энэхүү криптог тэдний Proof of Stake систем дээр тулгуурлан 20 хувийн өгөөж авах боломжтой.

Эдгээрээс гадна бусад крипто төслүүдийг сонирхож байвал Cardano, Polkadot, Avalanche, Polygon, Tezos, Kucoin Shares зэрэг төслүүдэд анхаарлаа хандуулан судлаад үзэхэд илүүдэхгүй.

Энэ нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө биш тул та өөрөө судалгаа хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана уу.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр