Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

BTC ханш унасаар л, гэтэл халимнууд хураасаар л…

02-08-2022

                                                                                             1

Хамгийн том криптовалют болох биткойн олон жилийн турш олон нийтээс ихээхэн дэмжлэг авч ирсэн хэдий ч зах зээлийн уналттай холбоотойгоор энэ оны 2-р улирлыг маш хүнд буюу 50%-н уналттайгаар өнгөрүүллээ. Сүүлийн 7 хоногт л гэхэд 7%-иар унаж одоо ханш $20,000 дээр тогтож байна.

Гэсэн хэдий ч тоо баримтаас харахад уналтын үе буюу 4-р сарын дунд үеэс эхлэн халимнууд (1,000-с дээш биткойн эзэмшигчид) их хэмжээгээр биткойн худалдан авсаар байгаа бөгөөд сар бүр 140,000 BTC хурааж одоогийн байдлаар нийт эргэлтийн нийлүүлэлтийн 45.6 хувь буюу 8.69 сая биткойныг эзэмшиж байна.

Тэгвэл сам хорхойнууд ч бас сар бүр 36,750 орчим BTC нэмж эзэмшсээр нийт эргэлтийн нийлүүлэлтийн 0.2 орчим хувийг эзэлж байгаа нь нийтдээ 1.12 сая BTC болж байна.

Танд ямар боломж байгаа вэ?

Баавгайн зах зээл нь урт хугацааны эзэмшигчид болон зах зээлд ноёрхогчдод хүнд цохилт байж болох ч шинээр эзэмшигчдэд хямд үнээр BTC эзэмших боломжийг нээж өгдөг. Түүхээс харахад 200 7 хоногийн дундаж хөдөлгөөн биткойны доод үзүүлэлт болж ирсэн. Гэвч энэ удаад BTC-н ёроол 200 7 хоногийн дундажаас доош, бүр макро мужид байх боломжтой. Харин 200MA түвшнээс доош орсон тохиолдолд үнэ буудах магадлалтай байдаг талаар зарим шинжээчид үзэж байна.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр