Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Polygon платформын 2-р улирлын тайлан

02-08-2022

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр компаниудын 2-р улирлын тайлан танилцуулагдаж байгаа энэ үед крипто компаниуд, блокчэйнүүд ч мөн өөрсдийн тайлангаа олон нийтэд гаргаж эхэлжээ. Крипто ертөнцийн томоохон платформуудын нэг болох Polygon ч мөн саяхан 2-р улирлын Proof of Stake мэдээллээ танилцууллаа. Polygon нь хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан платформ бөгөөд Ethereum болон бусад блокчэйнүүдийн давуу талуудыг нэгтгэснээрээ онцлогтой. Мөн бусад сүлжээнүүдтэй харьцуулахад хямд, ашиглахад хурдан учраас дийлэнх хөгжүүлэгчид Polygon сүлжээг ашиглан хэд хэдэн төвлөрсөн бус бирж (DEX) бий болгоход ашиглаж байна.

1     2

DEFI

Гүүр агрегатор болох Bungee нь үндсэн хэрэглэгчдээ 1000%, гүйлгээний хэмжээг 972%-иар нэмэгдүүлснээр платформ дээрх DeFi протоколуудын шилдэг 10-т багтжээ. 90 мянган хэрэглэгчтэй Bungee нь өнгөрсөн улиралд хэрэглэгчдийн тоогоор Polygon дээрх тав дахь том DeFi dApp байсан. Meshswap болон 0x мөн топ-10 руу орсон байна.

Meshswap нь анх Klaytn сүлжээн дээр хийгдсэн төвлөрсөн бус бирж бөгөөд 4-р сард Полигон дээр байрлуулсан. Уг протокол нь улиралд 91 мянган хэрэглэгчийг нэмж, 1.6 сая гүйлгээг боловсруулсан байна.

QuickSwap нь 382 мянган хэрэглэгчтэй буюу дараагийн гурван протоколыг (KyberSwap, 1Inch, Meshswap) нийлүүлснээс их хэрэглэгчтэй, 4.52Mm гүйлгээг боловсруулан жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Uniswap v3 хэрэглэгчдийн тоо 15%-иар өсч 87к болсон бол гүйлгээний хэмжээ 26%-иар өсч 1,11 сая болсон байна.

Тоглоом

Opensource community эзэмшдэг AAVEGOTCHI NFT протокол нь Gotchiverse-д 102 мянган хэрэглэгчтэй болсон нь өнгөрсөн улирлаас 805%-иар өссөн үзүүлэлт байна. 5-р сард хөгжүүлэгчдийн баг нь тоглогчдод телепортын хүчийг өгч, өөрсдийн талбайгаа өөрчлөх боломжийг олгосноор Gotchi Land-ийн хүсэн хүлээсэн хувилбар гарч хэрэглэгчдийг ихээр нэмэгдүүлж хамгийн сайн төслүүдийн нэг болгож чаджээ.

NFT-д суурилсан стратеги тоглоом болох PlanetIX нь хэрэглэгчийн баазаа 8%-иар нэмж 58 мянга болж, The Sandbox73%-иар өсч 36 мянган хэрэглэгчтэй болсноор Топ 10-т шинээр хүч түрэн орж ирлээ. Arc8 нь 89 хувиар хэрэглэгчээ нэмж 244 мянган хэрэглэгчтэй болж, 6,2 сая гүйлгээ хийснээр уг жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

3     4

NFTs

NFT төслүүд нь зах зээлийн өргөн хүрээний хямралын дунд гол цэг хэвээр байв. OpenSea дээр энэ улиралд Polygon дээр 1.2 сая шинэ NFT түрийвч нээгдсэнээр нийт идэвхтэй түрийвчний тоог 47%-иар нэмэгдүүлж 1.51сая болжээ. Шинэ минтүүд 50%-иар өсч 66.65 сая гүйлгээнд хүрсэн байна. NFT арилжааны нийт үнэ 64%-иар буурсан ч гүйлгээний хэмжээ 47%-иар өсч 122.45 саяд хүрчээ.

Хөгжүүлэгчдийн статистик

Хөгжүүлэгчдийн үйл ажиллагаа 2-р улирлын туршид асар сайжирч 90 мянга гаруй хөгжүүлэгчид анхны гэрээгээ үүсгэжээ. Энэ нь 1-р улирлын өсөлтөөс 3 дахин их үзүүлэлт юм.

Өдөр бүр дунджаар 1000 шинэ хөгжүүлэгч, 2,7 мянган шинэ гэрээ тус сүлжээнд нэвтэрч байна.

Нийтдээ Polygon PoS нь 5.34 сая давхардаагүй хэрэглэгчтэй болсон бөгөөд бөгөөд энэ нь 1-р улирлаас 12%-иар өссөн үзүүлэлт болжээ.. Нийт гүйлгээ 284 сая (+4%) болж бага зэрэг өсөж, сүлжээний орлого 5,56 сая доллар болжээ. Нэг гүйлгээний дундаж зардал 49%-иар буурч 0.018 доллар болсон.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр