Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Tether-н нийлүүлэлт нэмэгджээ

02-08-2022

tether-niiluulelt

Дэлхийн хамгийн том stablecoin болох Tether (USDT) бараг сүүлийн 3 сарын хугацаанд нийлүүлэлтээ эрс бууруулсны эцэст буцаан нэмэгдүүлж эхэлсэн нь крипто зах зээл аажмаар сэргэж байгаагийн дохио байж болох юм.

CoinMarketCap-н мэдээлж буйгаа өнгөрсөн Баасан гарагаас эхлэн эхний койн минтлэгдэж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч тус нийлүүлэлт нь Tether-н зах зээлийн үнэлгээг ердөө 0.7% буюу 500 сая доллар хүрэхгүй хэмжээгээр өсгөжээ.

Tether-н тайлангаас харахад одоогоор 66.3 тэрбум ам.доллар гүйлгээнд байгаа нь stablecoin-н зах зээлийн 43 орчим хувийг эзэлж байна.

Теther-н нийлүүлэлт 5-р сарын эхээр бүх цаг үеийн дээд буюу 83 тэрбум ам.долларт хүрч байсан ч Terra-н экосистемийн уналтын улмаас нийлүүлэлтээ бууруулан 7-р сарын сүүлч гэхэд нийт 21%-иар буурч 65.8 тэрбум доллар болж хамгийн бага хэмжээнд хүрээд байсан юм.

Энэ нь түүний өрсөлдөгч USDC-д 54.5 тэрбумийн үнэлгээтэйгээр зах зээлд эзлэх хувиа 36% хүртэл нэмэгдүүлэх боломжийг олгосон. Одоогийн байдлаар тогтвортой койнууд нь криптовалютын зах зээлийн 13.6 хувийг эзэлж байгаа нь бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Дэлхий дахинд инфляцийн өсөлт, амжиргааны өндөр өртөгөөс үүдэлтэйгээр крипто салбарын хөрөнгө оруулалт саарч байгаа ч Аргентин зэрэг инфляци өндөртэй орнуудад ам.доллартай уясан тогтвортой койныг ашиглан өөрийн мөнгөө үнэгүйдэхээс хамгаалдаг ажээ.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр