Eng Байгууллага

Зах зээлийн мэдээ

Шилдэг Metaverse төслүүд

04-08-2022

Сүүлийн хагас сар гаруйн хугацаанд Bitcoin-н ханш +20%, Ethereum +51%-р тус тус өссөнөөр крипто зах зээл бүхэлдээ багахан сэргэлтийг авч чадлаа. Гэхдээ тэдгээрээс хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн криптовалютууд нь GameFi болон Metaverse салбарт төвлөрсөн төслүүд байна. Гол шалтгаан нь Metaverse-н талаарх шуугиан хүчтэй хэвээр байгаа ч, ирээдүйтэй гэгдэж байсан олон төслүүд бүх цаг үеийн дээд амжилтаасаа даруй 90%-с дээш уналтад ороод байсан юм.

Иймээс энэ салбарын хөрөнгө оруулалт эргэн сэргэж буйтай холбоотойгоор дараах шилдэг 3 Metaverse төслийг онцлон танилцуулж байна.

1  2  3

Altura

GameFi болон Blockchain Gaming зэрэг нь тоглоомын баатар, эдлэл хэрэгсэлүүдийг компанийн бус тухайн тоглогчийн эзэмшил болгож буй шинэ хандлагууд юм. Altura нь энэ чиглэлээр хувьсгал хийхээр гарж ирсэн блокчэйнүүдийн нэг юм. Altura үндсэндээ тодорхой нөхцлөөс хамааран өөрчлөгдөж болох динамик шинж чанартай NFT-ууд болох Smart NFT-ийг бүтээсэн бөгөөд Altura-н ухаалаг гэрээний платформын тусламжтайгаар хөгжүүлэгчдэд тоглоом доторх зүйлсээ хялбараар шилжүүлэх, минтлэх боломжтой болгожээ. Altura-н натив токен ALU одоогийн байдлаар $0,02-р арилжаалагдаж байгаа ба өнгөрсөн 11-р сард ATH буюу $0.43 хүрсэн байна. Одоогийн зах зээлийн үнэлгээ нь 13.3 сая доллар байна.

UFO Gaming

Анх meme койн хэлбэрээр бүтээгдсэн UFO Gaming нь аль хэдийн Blockchain Gaming салбарын хамгийн том тоглогчдын нэг болжээ. Энэ төслийн гол зорилго нь тоглоомын шинэ функцуудыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уламжлалт тоглоомууд болон блокчейн тоглоомуудын хоорондын ялгааг арилгах явдал бөгөөд ингэснээр тоглоомчдод тоглож байхдаа (NFT, криптовалют) зэрэг нэмэлт орлого олох боломжийг олгох юм.

UFO Gaming-н бас нэгэн гол хөгжүүлэлт нь "Dark Metaverse" хэмээх виртуал ертөнц бөгөөд тоглогчид энд олон төрлийн тоглоомыг 1 дор тоглох боломж бүрджээ. Dark Metaverse-д гарсан анхны тоглоом нь Super Galactic бөгөөд өөрийн NFT цуглуулгатай, RPG тулаант тоглоом юм.

Ultra

Ultra нь блокчейн технологийн тусламжтайгаар PC тоглоомын салбарт хувьсгал авчирна гэсэн томоохон амбицтай байгуулагдсан. Тэд Ubisoft, AMD, Atari, The Sandbox зэрэг тоглоомын компаниудтай томоохон хамтын ажиллагаатай бөгөөд аль хэдийн GameFi салбарын хамгийн томоохон төлөөллүүдийн нэг болоод байна.

Тэд Steam, Google, Apple гэх мэт тоглоомын салбарын томоохон борлуулагчидтай харьцуулахад тоглоомын орлогоос маш бага хувийн шимтгэл авдаг нь олон хөгжүүлэгчид тэднийг сонгох шалтгаан болдог. Ultra компанийн UOS койн одоогоор 104 сая долларын зах зээлийн үнэлгээтэйгээр $0,34 ам.доллараар арилжигдаж байна. Энэхүү төсөл нь Metaverse-н 15 дахь том төсөл юм.

Иран, Орос улс алтаар баталгаажсан шинэ stablecoin гаргахаар төлөвлөж байна

26-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

25-01-2023

Энэ 7 хоногийн онцлох койнууд

24-01-2023

Холбоо барих

7505 7775
contact@altex.mn
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян Гүний гудамж-5, Хаан Даатгал компанийн байр